Sun Logo
Монгол улсад Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг /НӨАТУС/ хөгжүүлэх төслийн үйл ажиллагаа эхэлсний 10 жил ой тохиож байна.
Монгол улсад Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг /НӨАТУС/ хөгжүүлэх төслийн үйл ажиллагаа эхэлсний 10 жил ой тохиож байна.

Монгол улс эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, тэгш шударга байх зарчмыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем юм. Засгийн газрын 2014 оны 285 дугаар тогтоолоор Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгжийг байгуулж  иргэдийн оролцоонд тулгуурлан далд эдийн засгийг бууруулах, татварын бааз суурийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил хамтран амжилттай хэрэгжүүлсэн жишиг төсөл болсон билээ.

Үндэсний боловсон хүчнүүдээс бүрдсэн төслийн нэгж нь төслийн техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсан бодлогын даалгаврыг хүлээн авч Сангийн яам, Татварын ерөнхий газрын удирдлагын баг, бодлогын мэргэжилтнүүдтэй хамтран талуудын оролцоог хангасан, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан цахим төлбөрийн баримт хэмээх шинэ үеийг эхлүүлсэн юм. Төсөл амжилттай хэрэгжихэд үндэсний томоохон компаниуд, хувийн хэвшлийн мэдээлэл технологийн байгууллагууд, Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагуудын дэмжлэг, оролцоо хамгийн чухал байр суурийг эзэлж байсныг онцлон дурдах нь зүйтэй.

НӨАТУС бий болсноор иргэд, бизнес эрхлэгчдийн татварын боловсрол сайжрах, хуулийн хэрэгжилтийг хангуулахаас гадна мэдээлэл технологийн салбарын хөгжилд шинэ боломжийг нээж, олон чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж цахим шилжилтийг хурдасгахад томоохон нөлөөг үзүүлсэн. Өдгөө НӨАТУС нь татварын бааз суурийг өргөжүүлэх, төсөвт тогтвортой орлого бүрдүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэж байгаагийн сацуу бидний хэрэгжүүлсэн цахим төлбөрийн баримтын тогтолцоо нь бүхий л салбарт үр нөлөөгөө үзүүлж өргөжин хөгжсөөр байна. Монгол улсын цахим засаглал, мэдээлэл технологийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг жишиг болгон харуулсан, тогтвортой хөгжиж буй ЭКО системийг бий болгоход өөрийн мэдлэг оюунаа зориулсан та бүхэнд НӨАТУС-ийн 10 жилийн ойн мэндийг хүргэе.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
9
Сүүлийн 7 хоног:
192
Сүүлийн сар:
579
Нийт:
2361
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР