Sun Logo
Хүн ам, орон сууцны завсрын тооллоготой холбогдуулан сургалт хийв
Хүн ам, орон сууцны завсрын тооллоготой холбогдуулан сургалт хийв

Статистикийн тухай хуульд “Хүн ам, орон сууцны завсрын тооллого”-ыг 5 жил тутам зохион байгуулна гэж тусгасан байдаг. 2025 оны тооллогыг төрийн байгууллагуудын төрөлжсөн мэдээллийн сан буюу бүртгэлд суурилсан аргаар зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд тооллогын мэдээллийн чанарыг сайжруулах, үнэн зөв, бодит байдлыг хангах зорилгоор иргэдээс биечлэн мэдээлэл цуглуулах тодруулгын ажлыг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулан аймгийн Статистикийн хэлтсээс сумдын төсөв, төрийн сангийн мэргэжилтэн, багийн Засаг дарга нарт зориулсан сургалтыг өнөөдөр /2025.10.13/ зохион байгууллаа. 

 

 

Сургалтын хөтөлбөрийн дагуу 10 орчим сэдвийн хүрээнд холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгч, оролцогчид хүн ам орон сууцны завсрын тооллогын программ хангамж зохион байгуулалтын үйл ажиллагаа программтай танилцан дадлага ажиллаж, ур чадвараа сайжруулав.

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
36
Сүүлийн 7 хоног:
162
Сүүлийн сар:
723
Нийт:
2106
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР