Sun Logo
“ТАТВАРЫН АЧ ТУС” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
“ТАТВАРЫН АЧ ТУС” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

                      Уралдаанд оролцогч нь “Татварын ач тус” сэдвийн хүрээнд татвар төлөх нь Улс эх орны хөгжилд ямар ач холбогдолтой тухай зургаар илэрхийлсэн байна. Бүтээлийг шалгаруулахдаа уралдааны сэдвийн хүрээнд агуулгыг энгийн, зөв, ойлгомжтой илэрхийлсэн эсэх, зургийн ур чадвар зэргийг харгалзан татварын албадаас томилогдсон уралдаан зохион байгуулах, шалгаруулах комисс дүгнэж байр эзлүүлнэ.  Уралдаанд оролцогч нь бүтээлийн нэр, холбогдох дугаарын хамт 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 25-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө өөрийн харьяа татварын албанд цахимаар ирүүлнэ.Татварын албад бүтээлийг ирсэн дарааллаар нь өөрийн нийгмийн сүлжээний хаягт байршуулж, оролцогчийн хаяг, утасны дугаарыг нийтлэхгүй байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн уралдаан дүгнэх комисс ирүүлсэн бүтээлүүдээс 04 дүгээр сарын 27-ны өдрийн дотор насны ангилал тус бүрээс шалгарсан 1 бүтээлийг ТЕГ-ын Олон нийттэй харилцах төвд ирүүлнэ. Шалгарсан бүтээлийг Монголын татварын албаны “ТАЗИ” пэйж хуудсанд 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 02-ны өдрийг дуустал байршуулж олон нийтэд танилцуулна. Бүтээлийг байршуулахдаа оролцогчийн мэдээллийг нууцалсан байна. ТЕГ-аас томилогдсон уралдаан дүгнэх комисс нь ирсэн бүтээлүүдээс насны ангилал тус бүрээр шилдэг 3 бүтээл шалгаруулж, олон нийтийн хамгийн их хандалт авсан 1 бүтээлийг шалгаруулж, урамшуулна. Уралдааны шагналыг Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд олгоно. 🏅Шагнал урамшуулал 3 насны ангилал тус бүрт: Нэгдүгээр байр -Талархал, 200.000 төгрөг Хоёрдугаар байр -Талархал, 150.000 төгрөг Гуравдугаар байр -Талархал, 100.000 төгрөг Хамгийн их хандалт авсан нэг бүтээл Талархал,150.000 төгрөг Бүтээлийг татварын албаны цахим хуудас болон албаны сошиал хаягуудаар алдаршуулна. Уралдаанд оролцсон бүтээлийг Татварын ерөнхий газрын “ТАЗИ” пэйж хуудсанд байршуулж, сурталчилгааны зориулалтаар ашиглана. Бүтээлийг сумын татварын байцаагч Х.Оюунбилэгт ирүүлнэ үү!

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
121
Сүүлийн 7 хоног:
602
Сүүлийн сар:
1386
Нийт:
2003
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР