Sun Logo
МОНГОЛ УЛС, ОХУ 2 УЛСЫН ХАМТАРСАН ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ

🔍 Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур, Бугат сумд, Цагааннуур тосгоны нутагт хил орчмын бүсэд орших Сийлхэмийн бүлэг голомтод тарваган тахлын байгалийн голомт хяналтын болон хүн амын дундах тандалт судалгааг 2017 оноос хойш 9 дэх жилдээ хамтран хийлээ. 

🔎 Мөн голомтот бүс нутгийн ард иргэд, албан байгууллага , эрүүл мэндийн байгууллага болон хилийн цэрэг, заставуудад тарваган тахлаас сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэн ажиллалаа.

 ✅ Тандалт судалгаанд Монгол улсын талаас ЗӨСҮТ, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын 🇷🇺 талаас Эрхүү хотын ТТЭСЭШХ, Горный Алтай мужийн ТТЭСС-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг ажиллаж байна. Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ) Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар Баян-Өлгий Эрүүл Мэндийн Газар 

📅 Тус тандалт судалгааг 2025 оны 07-р сарын 01-ээс 07-р сарын 30-ыг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.

 

🔎Судалгааны хугацаанд нийт 278 сорьц шинжилгээнд хамрагдсан бөгөөд тэдгээрээс Yersinia pestis-ийн ДНХ илэрсэн 26 сорьц тодорхойлсон байна. Үүний дотор тарваганы дотор эрхтнээс 96 сорьц, шимэгчид (бөөс, хачиг)-ээс 20 сорьц, орчны болон махчин шувуудын хоолны үлдэгдлээс 162 сорьц авчээ. Түүнчлэн махчин шувуудын үлдэгдлээс 5 тарваган тахлын үүсгэгчийн өсгөврийг ялгасан нь онцлог үр дүн байв. Эдгээр үр дүн нь Сийлхэмийн бүс нутагт тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг нотолсон бөгөөд хил залгаа бүсийн иргэд, байгууллагуудад сургалт сурталчилгааг хамтран зохион байгууллаа. Энэхүү хамтарсан ажиллагаа нь Монгол, Оросын хамтын ажиллагааны үр дүнг илтгэхийн зэрэгцээ хил орчмын халдварт өвчний эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
6
Сүүлийн 7 хоног:
373
Сүүлийн сар:
1080
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР