
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, дүүргийн Прокурорын газар “Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ болон Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнд тус хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Болор-Эрдэнэ, Налайх, Багахангай дүүргийн прокурор газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Ичинхорлоо болон алба хаагчдын төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын явцад гарч буй зөрчил, шалтгаан нөхцөл”, “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал”-ын талаар мэдээлэл өгч, цаашид хийж хэрэгжүүлэх ажил болон тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцож, эрхэлсэн ажилдаа идэвхи, зүтгэл гаргасан алба хаагчдыг шагнаж урамшуулав.
Зөвлөгөөний хүрээнд мэдээлэл солилцох, ажиллагааг цахимд шилжүүлэх, торгох шийтгэлийн биелэлтийг нэмэгдүүлэх, эрх хасах шийтгэлтэй хүнд тавих хяналтыг ялтны нэгэн адил хэрэгжүүлэх, иргэний шийдвэр гүйцэтгэгч нарт эрх хасах шийтгэлийн хэрэгжилтийг хангах талаар сургалт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.