
ХӨВСГӨЛ АЙМАГТ СУРГУУЛЬД СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГИЙН НЭЭЛТИЙГ ХИЙЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Эрүүл мэнд, Боловсролын сайдын хамтарсан тушаалын хүрээнд "СУРГУУЛЬД СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ"-ийг эхлүүллээ.
✅Тус үзлэгт Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн 2875 суралцагч 😁Шүд, 🧐Нүд, ❤️Зүрх гэсэн гурван төрлөөр эрт илрүүлэг үзлэгт хамрагдаж оношилгоо, эмчилгээ хийгдэнэ.
✅Мөн 24/3 Шүд угаах аяныг эхлүүлж, хүүхэд бүр 24 цагт 3 удаа 3 минутын турш шүдээ угаах зөв дадалд суралцахаар боллоо. Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх, Боловсролын газрын дарга О.Бадраа, ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр, Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Ю.Энхжаргал, Хөвсгөл Шүдний холбооны тэргүүн Б.Энхсайхан болон шүдний эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ЕБС-ын захирал, сургалтын менежер, сургуулийн эмч нар, эцэг эхийн төлөөлөл нийт 250 гаруй хүн оролцлоо.
.webp)





