Sun Logo
БАРУУН БҮСИЙН ТАРИАЛАНЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
БАРУУН БҮСИЙН ТАРИАЛАНЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН  БАЙГУУЛАГДЛАА.

Тус арга хэмжээг Баян-Өлгий аймгийн Хөдөө аж ахуйн газар зохион байгуулж, Ховд, Увс, Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга нар оролцлоо. 

 

Зөвлөгөөний үеэр оролцогчид бүс нутгийн газар тариалангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар илтгэл тавьж, мэдээлэл солилцов. Мөн бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сайн туршлагаа хуваалцах, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох талаар санал солилцсон үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд Толбо сумаас Засаг дарга Б.Жанарбек, бэлчээр газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Даулеткерей, тариаланчид болох Р.Хайса, Х.Саулеш нар оролцож, салбарын бодлого, хэрэгжүүлж буй ажлуудын талаар байр сууриа илэрхийлэн санал бодлоо солилцов. 

 

ТОЛБО СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
62
Сүүлийн 7 хоног:
175
Сүүлийн сар:
642
Нийт:
2390
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР