
Толбо сум
Хуудсанд хандсан нийт тоо : 1
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх

2025-05-08
ТОЛБО СУМЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД ХАВРЫН ЭЭЛЖИТ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн:Баян-Өлгий аймгийн Толбо сум

2025-04-23
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Нийтэлсэн:Баян-Өлгий аймгийн Толбо сум

2025-04-22
“ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ” ТОЛБО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Нийтэлсэн:Баян-Өлгий аймгийн Толбо сум

2025-04-18
ТОЛБО СУМЫН ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД
Нийтэлсэн:Баян-Өлгий аймгийн Толбо сум
Бидний тухай
1938 оны 8-р сарын 28-нд 1000 орчим айл өрхтэй Толбо нуурын нэрээр Капан төбед Толбо сум байгуулагджээ. 1940 онд одоогийн сумын төвд шилжиж иржээ. Толбо сумын зүүн хэсэг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд сумд, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Бугат, Алтай, Буянт, Дэлүүн зэрэг сумдтай хиллэдэг. Сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 1620 км, аймгийн төвөөс 77 км, нутаг дэвсгэрийн нийт талбай 297469 га ба далайн түвшнээс дээш 2100-4000 м өндөрт оршдог.
2025 оны байдлаар 6 баг, 1085 өрх, 4651 хүн амтай, 188069 толгой малтай байв. Одоогийн байдлаар Ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, 1,2-р цэцэрлэг, соёлын төв зэрэг төсөвт байгууллага, ХААН банк, Төрийн банк, Холбооны газар, үйлчилгээний байгууллага, 58 аж ахуйн нэгж байгууллага, 24 орчим худалдааны төв үйл ажиллагаа явуулж байна.
Тус сумын нутагт оршдог Толбо нуур нь Баруун Монгол дахь томоохон нууруудын нэг бөгөөд 21.2 км урт, 6.7 км өргөн, гүн нь дунджаар 12.7 м, нийт 182 км2 талбайтай. Цэнгэг устай бөгөөд Сагсай голд цутгана. Судлаачдын тодорхойлсноор жилд 80 тн хүртэл осман (шар загас), хайрус загас олборлох агнуурын нөөцтэй.
Сумын төвд 2008 оноос эхлэн өндөр хүчдэл болон үүрэн холбооны сүлжээ ашиглалтад орж, хот хооронд болон дэлхийн аль ч улс оронтой харилцах боломж бүрдсэн. Мөн 2019 онд аймгийн төвөөс Улаанбаатар хотод баруун бүсийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замаар холбогдож уг замаас сумын төв руу 4 км-ийн салаа зам баригдаж 2023 онд сумын төвд 2.3 км хатуу хучилттай авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, шугам сүлжээний хамгаалалтын ажил хийгдсэн.
Сумаас төрсөн алдартнууд:
УИХ-ын төлөөлөгчид О.Хонафия (1924 оны анхдугаар Их хурал), Б.Ахтышхан, Т.Үмбет (1928 оны V Их хурал), Ж.Адырбай (1926, 1926, 1927 оны II-IV Их хурал), Т.Байдолда (1945 оны VIII Их хурал), С.Илмис (1949 оны IX Их хурал), Н.Малик (1954 оны Улсын Их хурал), Х.Жантемир (1977 оны АИХ ын депутат),
Т.Дүйсенбай (1986 оны АИХ-ын депутат), Хөдөлмөрийн баатар Ж.Серикбай, Н.Залел, Т.Охабыл, Төрийн соёрхолт, caйд асан У.Мавлет, Гавъяат цолтон Т.Дүйсенби, М.Амантай, Б.Галаа Партизан, А.Хийрэв
Яруу найрагч Ж.Аргынбай, Ш.Жамлийхаа, И.Яки, аж үйлдвэр, ХАА-н, боловсролын, уул уурхайн, эдийн засгийн гавьятууд Х. Хайсанай, Ж. Онгар, Б. Ханат, Х. Минат, Б. Шайза, эрдэмтэд А.Мекей, У.Маулет, Т.Дөрбетхан, Б.Досан, Г.Цогбадрах, Б.Дорж, Ц.Ядамжав, А. Базар, К.Кани, Х.Болатхан, Ж.Еркетай Х.Айбек, нэрт эмч А.Тоня, Б.Хайнел, М. Хадыс, Б. Ханат. Хувъсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Н.Оразбай, Ж.Сарикбай, Ш.Еркинбай, У. Байтолда, У. Карменбай, Ш.Пунцаг, М.Жүгдэр, Д.Сейлхан, М.Тотила, аймгийн удирдах өндөр албан тушаал хашсан И.Хабай, А.Хажекбер, Б.Темирхан, Е.Хабыл, Ө.Зейнолда, М.Азине Н.Сагидолда, Ш. Хабыл, З.Kaз6eк, Толбочуудын бахархал болсон хүмүүс юм.
Сумын үе үеийн Засаг дарга нар:
Елеукей Хабыл 1988-1990 он,
К. Хумарбек 1990 он,
Улыбхан Манбар 1991-2002 он,
Абилхас Тогтау 2002-2004 он,
Шарив Хабыл 2004-2008 он,
Хуаныш Саулеш 2008-2012 он,
Бектемир Анварсадет 2012-2016
Шарив Сабит 2016-2020 он,
Найхалов Еркежан 2020-2024 он,
Байгавил Жанарбек 2024 оноос ажиллаж байна.
Холбоо барих
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ИЛ ТОД БАЙДАЛ
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
1
Баталсан тогтоол
Иргэд олон нийтийг хүлээн авах
# | Удирдлагын нэр | Гараг | Хүлээж авах цаг |
---|---|---|---|
Сумын Засаг дарга | Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан | 08:00 - 05:00 | |
Засаг дарын орлогч | Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан | 08:00 - 05:00 | |
Засаг даргын Тамгын газрын дарга | Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан | 08:00 - 05:00 |
Албан хаагчдын мэдээлэл
Толбо сум
1
Толбо сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид
Толбо сумын Багийн Засаг дарга нар
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү