Sun Logo
“ОЛИМПЫН БОЛОВСРОЛ БА БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ” АЯНД 12,821 СУРАГЧ ХАМРАГДЛАA
“ОЛИМПЫН БОЛОВСРОЛ БА БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ” АЯНД 12,821 СУРАГЧ ХАМРАГДЛАA

Биеийн тамир, спортын улсын хороо, МҮОХ, Монголын үндэсний академи хамран “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт зорилтот аяныг улс даяар байгуулж, өнөөдөр дүнг танилцууллаа. Арга хэмжээнд БТСУХ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Спортын төв сургуулийн захирал Ч.Зоригтбаатар болон аянд оролцсон сургуулийн удирдлага, багш нар оролцов. Аяны хүрээнд 10 дугаар ангийн 80 сурагчдын дунд онолын болон бие бялдрын сорилын хэлбэрээр уралдаан зохион явуулахад 69 дүгээр сургууль тэргүүлж, “Эрдмийн ундраа”, 67 дугаар сургууль удаалжээ. Түүнчлэн багш, дасгалжуулагчдын дунд сурган хүмүүжүүлэх илтгэл, Монгол бичгийн уралдаан зохион байгуулсан ба Монгол бичгийн уралдаанд Эрдмийн хөтөч сургуулийн биеийн тамирын багш О.Анхзаяа түрүүлж, сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Б.Цэрэннадмид тэргүүн байр эзэлсэн байна. “Боловсрол-Бие бялдрын хүмүүжил-Олимпизм” аяны хүрээнд кросс гүйлтийн УАШТ-нд 20 багийн 300 орчим тамирчин өрсөлдөхөд Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургууль тэргүүлсэн бол багийн дүнгээр Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургууль түрүүлж, 122 дугаар сургууль, Өмнөговь аймгийн 4 дүгээр сургууль удаах байр оржээ. “Боловсрол-бие бялдрын хүмүүжил-Олимпизм” аянд 10 сургуулийн нийн 12,821 сургач хамрагдсан нь үр дүнтэй ажил болохыг оролцоч талууд өгүүлж байна. Мөн хамрагдсан сургууль бүр Олимпын танхимаа шинэчлэн засварлаж, урлаг спортын олон арга хэмжээг зохион байгуулсан нь онцлог ажил юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
72
Сүүлийн 7 хоног:
185
Сүүлийн сар:
652
Нийт:
2346
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР