
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН БАГШИЙН ХӨГЖИЛ ХАРИУЦСАН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ. ✅ Ерөнхий боловсролын сургуулийн багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг хөгжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын байгууллагын багшийн хөгжил хариуцсан сургалтын менежерийн мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилго тавин ерөнхий боловсролын Титэм сургууль дээр 2025 оны 04 сарын 24-25 хооронд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, МУБИС-ийн дэргэдэх багшийн хөгжлийн үндэсний төв, Боловсролын газар хамтран зохион байгуулж байна. ✅ Чадавхжуулах сургалтад Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын 34 сургуулийн багшийн хөгжил хариуцсан сургалтын менежер хамрагдаж байна.







