ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД 2026 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛ СОЛИЛЦЛОО.
2025-12-12

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Канвон муж, мөн Зүүн Азийн бүс нутгуудын аялал жуулчлалын форум (EATOF)-ын Нарийн бичгийн даргын газраас 2026 онд зохион байгуулах зарим ажил, арга хэмжээний талаар санал солилцох цахим уулзалтыг зохион байгууллаа. Цахим уулзалтад БНСУ, Малайз, Индонез, Вьетнам, Филиппин, Лаос, Камбож улсын муж, хотын захиргааны албанхан оролцож, ТАХ-ийн богино, дунд хугацааны сургалт, EATOF-ийн 19 дэх удаагийн ерөнхий чуулган, цахим платформ ашиглан бүс нутгаа сурталчлах талаар ярилцаж, 2026 оны төлөвлөгөөнд тусгахаар боллоо.




Холбоотой мэдээ




