
Дундговь аймаг нь төрийн өмчийн цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчинд ажиллаж буй хүний нөөцийн мэдлэг, мэргэшлийн ур чадварыг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ХҮҮХДИЙН ШИМ ТЭЖЭЭЛТ ХООЛ” уралдааныг зохион байгуулдаг билээ. Уг уралдаан нь гурав дахь жилдээ Дундговь аймгийн Засаг дарга Самданнямын Мөнхчулууны ивээл дор зохион байгуулагдлаа. Уралдаанд Дундговь, Говьсүмбэр аймгийн төрийн өмчийн 17 цэцэрлэг, 14 сургууль, 1 политехник коллежийн нийт 32 тогооч оролцож мэдлэг, ур чадвараараа өрсөлдөж, харилцан туршлага судалсан арга хэмжээ болж өндөрлөлөө. Уралдаанд:
🎖️Тэргүүн байр: О.Отгончимэг /Сайнцагаан сумын 8 дугаар цэцэрлэгийн тогооч/
🎖️Дэд байр: Б.Будсүрэн /Сайнцагаан сумын 4 дүгээр цэцэрлэгийн тогооч /
🎖️Гутгаар байр: П.Оюунцэцэг /Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн тогооч/
🎖️Тусгай байр: Б.Бямбасүрэн /Эрдэнэдалай сумын ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны тогооч/, Д.Энхзаяа /Говьсүмбэр аймгийн 5 дугаар сургуулийн тогооч/ нар тус тус шалгарлаа.
Уралдааны шүүгчээр Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн багш, доктор М.Пүрэвжав, Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийн ахлах мэргэжилтэн С.Нямцэцэг, Дундговь аймгийн тогооч нарын “Галт билэг” холбооны гишүүн, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тэргүүлэх зэрэгтэй зөвлөх багш С. Цэцэгмаа нар ажиллалаа. Тус уралдааныг хамтран зохион байгуулсан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын яам, Жайка төсөл, Говьсүмбэр аймгийн Боловсролын газар, Дундговь аймгийн Политехник коллеж, Дундговь аймгийн тогооч нарын “Галт билэг” холбооны хамт олондоо гүн талархал илэрхийлж байна.