Sun Logo
Эмнэлгийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоо зохион байгуулна
Эмнэлгийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоо зохион байгуулна

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв БНСУ-ын эмнэлгүүдийн “Хинён эрүүл мэндийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх холбоо”-той хамтран нийгмийн хамгааллын чиглэлээр зохион байгуулж буй эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамрагдахыг урьж байна.
Үзлэг, оношилгооны төрөл:
🩺 Дотрын ерөнхий үзлэг
🩺 Эмэгтэйчүүдийн үзлэг
🩺 Эрэгтэйчүүдийн үзлэг
🩺 Мэдрэл
🩺 Нүд
🩺 Чих, хамар хоолой
🩺 Гэмтэл согог судлал
🩺 Шүд
🩺 Уламжлалт эмчилгээ
Нэмэлт үйлчилгээ: ХНХҮТ-өөс иргэдийг Монгол Улсын нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах үйлчилгээ үзүүлнэ.
Үзлэг, оношилгоо хийх хугацаа: 2025 оны 2 дугаар сарын 16-ны өдөр
Хамрах хүрээ: Визгүй иргэд
Хамрагдах арга: Дараах холбоосоор орж урьдчилан бүртгэл хийлгээд, тооны хязгаарт багтсан иргэд үзлэгт хамрагдах боломжтой. Тухайн өдрийн үзлэгийн тоонд багтаж амжаагүй иргэд дараа дахин зарлах үед хамрагдаж болно.
Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/1ryV5GeXfrzFTUZpxYQT0__y4MaPPNvXEri344NUuPv8/preview холбоосоор бүртгүүлнэ үү.
Лавлах утас: 02-2266-8228

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
3
Сүүлийн 7 хоног:
370
Сүүлийн сар:
1077
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР