
🔰ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР САЛБАР БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
Уулзалтад тус газрын дарга Х.Бауыржан, Нийгмийн даатгалын газрын дарга М.Армия, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга А.Галия болон салбар байгууллагын албан хаагч, ажилтнуудын төлөөлөл, мэргэжилтэн оролцож, харилцан санал солилцов. Уулзалтын эхэнд сайд Т.Аубакир салбарын бодлого, үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжих хөтөлбөр, үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Үүний дараа салбарын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, салбарын бодлого, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх ажлын талаар албан хаагч нарын санал хүсэлтийг сонслоо. Албан хаагчдын гаргасан асуулт, саналд тодорхой хариулт өгсөн бөгөөд судалж, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудалд онцгой анхааран тусган хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд шинээр томилогдсон Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын ажил үүргээ үр дүнтэй гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангах зорилгоор зөөврийн компьютер болон шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
2025.07.09

















