
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 121 дүгээр тогтоолоор батлагдсан "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-аар газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, газар ашиглалтын зориулалт өөрчлөх, эзэмшил газрын хэмжээ, байршил өөрчлөх, хамтран эзэмшигч нэмэх, хасах, нэгж талбар нэгтгэх, хуваах, газрын эрхийн төрөл өөрчлөх, сервитут бүртгэх зэрэг хүсэлтийг цахим системээр дамжуулан хүлээн авах, Газрын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаанд багтаан иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг шийдвэрлэх болон түүнтэй холбогдсон бусад харилцаа зохицуулсан. Дээрх хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг ханган ажиллах, ажлын дараалал зааварчилгааг хүргүүлж байна.




