Sun Logo
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
АЛСЫН ХАРАА Хөдөлгөөнд оролцогсод аюулгүй, тав тухтай, богино хугацаанд зорчих замын хөдөлгөөн зохион байгуулалтыг бий болгохын төлөө. ЭРХЭМ ЗОРИЛГО Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохион байгуулалтыг мэргэжлийн түвшинд шийдвэрлэн, авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, осол авааргүй, тав тухтай зорчих боломжийг бий болгоно. ТАНИЛЦУУЛГА Монгол улсын нийслэл Улаанбаатар хот өдгөө 1 сая 700 мянга давсан хүнтэй болж дэлхийн саятан хотуудын эгнээнд зүй ёсоор орсон билээ. Энэ их хотын хүн амын өдөр тутмын зорчилт, ачаа тээврийн хөдөлгөөнийг үндсэндээ авто замаар, авто машинаар хэрэгжүүлдэг юм. Тэгвэл нийслэл хотын авто замаар зорчих тээврийн хэрэгслийн энэ их хөдөлгөөнийг зохион байгуулах үүргийг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв гүйцэтгэдэг юм. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв нь хөдөлгөөн зохицуулж байгаа гэрэл дохионуудаар дамжуулан хотын хөдөлгөөнийг оновчтой удирдан зохион байгуулах, замын хөдөлгөөн зохицуулж, хяналт тавьж байгаа сервэр, програм хангамж, тоног төхөөрөмжүүдийг найдвартай ажиллагааг хангах үндсэн үүргээс гадна дараахь үйл ажиллагааг явуулдаг. Улаанбаатар хотын гол гудамж замуудад суурилуулсан 52 ширхэг хөдөлгөөн мэдрэгчийг ашиглан тухайн авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд, нягтрал, замын түгжрэлийн тухай тоон мэдээллийг цуглуулан, хөдөлгөөн зохион байгуулалт хийхдээ ашигладаг. Иргэдийн зорчилтын оргил ачааллын үед Тээврийн цагдаагийн албатай хамтран хөдөлгөөнийг шуурхай зохион байгуулах, зохицуулах арга хэмжээ авч ажилладаг. Хөдөлгөөний хяналтын камер, хөдөлгөөн мэдрэгч, нийтийн тээврийн хэрэгслүүдийн хурдны мэдээллийг ашиглан Телевиз, ФМ радио, интернет сүлжээгээр дамжуулан замын хөдөлгөөний тухай бодит мэдээллийг иргэдэд шуурхай хүргэж, хөдөлгөөний бөглөрөл түгжрэлтэй замын хэсэг рүү орохоос сэргийлэн ажилладаг. Замын хөдөлгөөний эрчмийн тухай тоон мэдээллээр зам, тээвэр, замын цагдаагийн мэрэгжлийн байгууллагууд болон төлөвлөлтийн байгууллагууд, иргэдийг ханган ажилладаг. Замын хөдөлгөөнд соёлтой оролцох, замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэн хөдөлгөөнд оролцох талаар иргэд, хөдөлгөөнд оролцогсдыг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, сургалт сурталчилгааны ажил явуулдаг. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлүүдийг баримтжуулан холбогдох хууль, хяналтын байгууллагыг мэдээллээр ханган, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлэх ажлыг зохион байгуулан ажилладаг. Нийтийг хамарсан баяр ёслолын арга хэмжээ болон төрийн хамгаалалттай зочин төлөөлөгч айлчлан ирэх үед замын хөдөлгөөнийг шуурхай зохион байгуулах үүрэг хүлээж ажилладаг.
Холбоо барих
70111642
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Удирдлага

test test

test test

test

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
56
Сүүлийн 7 хоног:
132
Сүүлийн сар:
618
Нийт:
2155
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР