Sun Logo
Бидний тухай
Увс аймгийн Өлгий сум нь 1959 онд байгуулагдсан, хуучнаар Дөрвөд далай хан аймгийн Баруун гарын Зоригт вангийн хошуу. Чаргат, Өлгийнуур, Хулстнуур, Хөдөлмөр гэсэн 4 багийн нийт 627 өрхөд 2445 хүн амьдардаг. Нийт газар нутгийн хэмжээ 234053 га. Хүн амын тоогоор Увс аймгийн 19 сумаас эхнээсээ 14-д, газар нутгийн хэмжээгээр 18-д ордог. Газар зүйн байршил Увс аймгийн баруун урд хэсэгт оршдог, Улаанбаатар хотоос 1531км, аймгийн төвөөс 118 км зайд байрладаг. Ховд аймгийн Мянгад, Дөргөн Увс аймгийн Наранбулаг, Завхан, Өмнөговь сумтай хиллэдэг. Газарзүйн онцлог. Хар-Ус нуур түүний эргэн тойрны говийн бүсээс цөл, өндөр уулын Ази тивийн гадагш урсгалгүй савын босоо бүслүүрийн бүхий л хэв шинжийг тусгасан ландшавт газар зүйн өвөрмөц тогтоцтой. Говийн болон хээрийн бүсэд багтах бөгөөд далайн түвшнээс дээш 1230 метрийн өндөрт оршдог. Увс аймгийн урд хэсэгт уртрагийн дагуу сунаж тогтсон. Сумын хамгийн өндөр цэг Чаргат уул далайн түвшнээс дээш 2299м-т өргөгдсөн байдаг. Бэлчээрийн гадаргын усан хангамж авч үзвэл Өлгий Хар-Ус, Шинэ-Ус зэрэг нуур цөөрөм, Сондуульт, Шивээ, Боом зэрэг урсгал голтой. Цаг уурын нөхцөл. Өлгий сумын өвөл нь хүйтэн, зун нь аагим халуун эрс тэс уур амьсгалтай. Өвөл нь -25-(-32) хэм хүйтэн зун нь +30-(+35) хэм хүрч халдаг ба хөрсөн дээр +55-(+62) хэм хүрч халдаг. Жилийн хур тунадасны нийлбэр харилцан адилгүй хур бороо багатай аагим халуун байдаг учир ургах ургамлын хэмжээ багатай байдаг. Хавар нь салхи шуурга ихтэй хамгийн их хурд нь 20-24 м/сек хүрч салхилдаг ба жилд 10 м/сек ба түүнээс дээш салхитай өдрийн тоо нь 35-40 өдөр байдаг. Хөдөө аж ахуй Тус сум нь нийт 155990 толгой малтай үүнээс тэмээ 2608, адуу 5380, үхэр 4047, хонь 58875, ямаа 85080 толгой байна. Нутгийн шилмэл 74159 толгой ямааг цэврээр үржүүлж байна. Сумын хэмжээнд 627 өрхтэй үүнээс малчин өрх 468, мал бүхий өрх 112, малгүй өрх 47 байна. Газар тариалан Сумын хэмжээнд нийт 48,5га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 80 орчим хувьд нь тэжээлийн ургамал, 20 орчим х төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж байна. Бидний бахархал БНМАУ-ын баатар Бэгзийн Гиваан 1926 онд Өлгий сумын нутагт мэндэлсэн. 1948 оны 7 дугаар сарын 8-нд байтаг Богдын орчмоор БНМАУ-ын дархан хилийг зөрчсөн 170 гаруй дайсантай эрэлхгээр тулалдсан 10 хилчний нэг юм. Эх орныхоо газар нутгийн төлөө эрэлхгээр тулалдан 22-хон насандаа халуун амиа зориулсан түүнд 1971 онд “БНМАУ-ын баатар” цолыг нэхэн олгож Зэвсэгт хүчний түүхэнд мөнхрөн үлдсэн. Бидний брэнд ХХААХҮ-ийн яамны сайдын 2019 оны 03-р сарын 12-ны өдрийн А/60 дугаар тушаалаар “Өлгий улаан” үүлдрийн ямаа болгон баталгаажуулсан. “Өлгийн улаан” омгийн ухна дунджаар 50-55 кг, эм ямаа 40-45кг амьдын жинтэй. Нас гүйцсэн бүдүүн ухна 380-450г, эм ямаа 350-400г, 14-17мкр голчтой 5-6см урттай ноолуур гардаг. Ноолуурын цэвэр гарц нь 45 хувь орчим байдаг. Байгалийн үзэсгэлэнт газар Даяаны агуй, Өлгийнуурын гэрэлт хөшөө, Рашаантын рашааны бичигт дурсгалууд, 3 Могойн зураг, Тэмээн хоншоор, Баян булгийн сэнж цохио хад, Сондуулын голын дээд, доод рашаан, Өгөөмөрийн бичигт хад, Ховоот уул, Өлгийн улаан эхэн, Хөх толгой зэрэг байгалийн дурсгалт газруудтай. Хүний биеийн дотор эрхтнүүдийг эмчилж эдгэрүүлэх рашаануудтай. Түүх, байгалийн өвөрмөц хэв шинжийг хадгалсан дурсгалт газруудтай мөн түүх дурсгалын үзэсгэлэнт газрууд олон тул аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тохиромжтой. Ан амьтан Ховор зүйлийн /Аргаль, янгир, бөхөн, буга/ болон шар үнэг, чоно, бор туулай, хярс үнэг, тарвага, мануул мий, өмхий хүрэн, зараа, үен, хадны суусар 16 нэр төрлийн ан амьтадтай. Тагтаа, ууль, чогнуун, бор болжмор, хэрээ, ятуу, хулан жороо, монгол болжмор зэрэг 19 нэр төрлийн шувууд жилийн 4 улиралд байхаас гадна алаг нугас, тогоруу, гангар хун,ангир, хэр элээ, тас, хараацай, мөнгөлөг цахлай зэрэг нүүдлийн 10 нэр төрлийн жигүүртэн шувуудтай .
Холбоо барих
70081777
Увс аймгийн Өлгий сум 4-р баг Гиваан хороолол ЗДТГ-ын байр
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД

1

Баталсан тогтоол

Soyombo

1

Баталсан тогтоол

Soyombo

1

Баталсан тушаал

Soyombo

1

Баталсан тушаал

Soyombo

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
31
Сүүлийн 7 хоног:
149
Сүүлийн сар:
588
Нийт:
2373
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР