
Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газар
Хуудсанд хандсан нийт тоо : 2
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХ
Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 149 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын Гүйцэтгэх захиргаанд Хөдөлмөр, нийгмийн хангамжийн хэлтсийг байгуулахаар шийдвэрлэснээр Сүхбаатарын районы Нийгэм хангамжийн хэлтэс байгуулагдсан түүхтэй. 1990 онд Тэтгэврийн хууль, 1991 онд Нийгмийн даатгалын шимтгэлийн болон Тэтгэмжийн тухай хууль, 1993 онд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулиуд тус тус батлагдан мөрдөгдөж, Монгол Улсын Засгийн газрын 1990 оны 220 дугаар тогтоолоор нийгмийн даатгалын бодлого, үйл ажиллагаа, хуулийн хэрэгжилт, орлого оруулах чиг үүргийг нийгмийн хангамжийн газарт төвлөрүүлсэн нь одоогийн шинэ тогтолцоог бүрдүүлэх угтвар нөхцөлийг хангасан юм.
Монгол улсын Засгийн газрын 1992 оны 25 дугаар тогтоолын дагуу Засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр Чингэлтэй дүүрэг байгуулагдахад тус хэлтсээс өрх тусгаарлан Сүхбаатар дүүргийн Хүн амын бодлого хөдөлмөрийн хэлтэс болж өөрчлөгдөж тэтгэвэр, тэтгэмжийн хөрөнгийн зарцуулалт, иргэдэд үзүүлэх нийгмийн хангамжийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хөдөлмөрийн нөөц, ажиллах хүчний бодлогод хяналт тавихад гол зорилгоо чиглүүлэн ажиллаж байжээ.
Нийгмийн даатгалын багц хууль 1994 онд батлагдаж “Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолоор Хүн амын бодлого хөдөлмөрийн харьяа Улсын нийгэм хангамжийн газрыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар болгон зохион байгуулж 1994 оны 10 дугаар сараас аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын газар, хэлтсийг 1995 оноос хэрэгжих хуулийн дагуу Нийгмийн даатгалын хэлтэс гэж нэрлэх болсон.
Тус хэлтэс нь Нийгмийн даатгалын тухай хууль, Улсын их хурал, Засгийн газар, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааны болон Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын тушаал, дүүргийн Засаг даргын захирамжийн биелэлтийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх, хамралтыг нэмэгдүүлэх, өр авлагыг барагдуулах, тэтгэвэр тэтгэмжийг тогтоон олгох чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Холбоо барих
70004300
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 3 дугаар гудамж
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү