Sun Logo
Бидний тухай
Тус сумын хүүхдийн цэцэрлэг нь одоогоос 60 жилийн өмнө 1961 онд Дундговь аймгийн Чойр сум гэдэгт Ардын гэгээрэлийн даргын тушаалаар анхны эрхлэгчээр Лувсанжамц, хүмүүжүүлэгч багшаар Тогооч гэдэг хүмүүс томилогдон 15 ор, 4 ажилчинтайгаар анх байгуулагдаж байсан. Зах зээлийн давлагаанд нэг үе хаагдаж 1992 оноос 25 хүүхдийг хүлээн авч, нийт 8 ажилчинтайгаар үйл ажиллагааг явуулж байгаад 2001 оноос хойш 50 хүүхдийн ортой, нийт 11 ажилчинтай СӨБ- ын үйл ажиллагааг явуулж байна. 2008 онд Сумын Засаг дарга Т.Түмэндэлгэрийн санаачлагаар МУ-ын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, БХБайгуулалтын яамны сайд агсан Ж.Наранцацралтын дэмжлэгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 сая төгрөгийн өртөгтэй орчин үеийн зориулалтын тохилог барилгатай болсон. 2022-2023 хичээлийн жилд ердийн бүлгээр 46, хувилбар сургалтаар 12 хүүхдэд, нийт 71 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Өөр аймаг суманд 26 хүүхэд хамрагдаж байна Тус цэцэрлэг нь жилээс жилд өргөжин хөгжиж, боловсон хүчин, материаллаг баазаа бэхжүүлж, хүүхдийн авьяас сонирхолыг нээн илрүүлж, боловсролын чанарын шинэчлэл Сайжруулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хүний нөөц: Цэцэрлэгийн бүтэц бүрэлдэхүүн нийт 12 ажиллагсадтай. Үүнээс: Эрхлэгч 1, Багш 2, Туслах багш 2, Нягтлан бодогч 0.5, Эмч 0.5, Нярав 1, Тогооч 1, Үйлчлэгч 1, Жижүүр 3 гэсэн орон тоотой ажиллаж байна. Эрхлэгч, багш, нягтлан бодогч, эмч нар нь 100% мэргэжлийн бакалаврын дээд боловсролтой, Туслах багш,тогооч нар 100 хувь, нярав, жижүүр нарын 50 хувь нь тус тус сургалтад хамрагдаж, мэргэжлийн үнэмлэхтэй. Багш нарыг өөрийн орон нутгийн боловсон хүчнээр хангаж, цаашид тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлсэн.
Холбоо барих
89124077
Дундговь аймаг Цагаандэлгэр сум 1-р баг сумын төв Ембүү 2 211 б
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ЧИГ ҮҮРЭГ, СТРАТЕГИ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
ТӨСӨВ САНХҮҮ,ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА
ҮЗҮҮЛЖ БУЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
БУСАД

Удирдлага

Дугарсүрэн  Сарантуяа

Дугарсүрэн Сарантуяа

цэцэрлэгийн эрхлэгч

Албан хаагчдын мэдээлэл

Хүүхдийн цэцэрлэг

1

Soyombo
search

сургалтын алба

Arrow Icon

захиргаа аж ахуй

Arrow Icon

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
2
Сүүлийн 7 хоног:
80
Сүүлийн сар:
224
Нийт:
1503
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР