“ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
2025-06-01










Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг 1 дүгээр зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг 2 дугаар зэргийн одонгоор шагнадаг. Энэ жилийн хувьд алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд нийт 12,559 ээж, үүнээс 1 дүгээр зэргийн одонгоор 912 ээж, 2 дугаар одонгоор 11,647 ээжийг шагнагдаж байна. Толбо сумаас нийт 27 ээж алдарт эхийн одон авч байгаа ба үүнээс 1 дүгээр зэргийн одонгоор 9 ээж, 2 дугаар зэргийн одонгоор 18 ээж шагнуулж байна. 💐Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүддээ халуун баяр хүргэе.👏
ТОЛБО СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Холбоотой мэдээ