Sun Logo
“МИНИЙ ГЭР БҮЛ” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“МИНИЙ ГЭР БҮЛ” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Энэхүү өдрийг тохиолдуулан гэр бүлийн үнэ цэнийг хүүхдүүдийн сэтгэлгээ, уран бүтээлээр дамжуулан илэрхийлэх, тэдний авьяас чадварыг дэмжих зорилгоор Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Эцэг эхийн зөвлөлөөс “Миний гэр бүл” сэдэвт гар зургийн уралдааныг тус байгууллагын албан хаагчдын хүүхдүүдийн дунд амжилттай зохион байгууллаа. 

Уралдаанд оролцогч хүүхдүүд гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалыг, эв найрамдал, хайр энэрлээр дүүрэн орчинг өөрийн төсөөлөл, уран сэтгэмжээр урлан дүрсэлж, авьяас чадвараа бүтээлчээр илэрхийлсэн нь олон нийтийн талархлыг хүлээлээ. Уралдаанд идэвхтэй оролцож, амжилт гаргасан хүүхдүүдийг Өргөмжлөл болон үнэ бүхий зүйлсээр шагнан урамшуулж, тэдний хичээл зүтгэл, ур чадварыг үнэлсэн нь хүүхдүүдийн сэтгэлд урам зориг өгсөн чухал үйл явдал боллоо.

 ТОЛБО СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
112
Сүүлийн 7 хоног:
593
Сүүлийн сар:
1377
Нийт:
1963
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР