
Ерөнхий боловсролын Сод-Эрдэм сургууль
Хуудсанд хандсан нийт тоо : 1
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА, АМЖИЛТЫН МЭДЭЭЛЭЛ:
НЭГ: ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ТОВЧОО:
640 хүүхдийн хүчин чадалтай “СОД-ЭРДЭМ” ахлах сургууль нь Хөвсгөл Аймгийн Засаг Даргын 2015 оны 11 сарын 23-ны өдрийн А/388-р захирамжийн дагуу шинээр байгуулагдан 2015.11.24-нд нээлтээ хийж, 2016.01.04-ний өдрөөс сургалтын үйл ажиллагаагаа 18 бүлэгт 10-12 дугаар ангийн 474 сурагчтай, 56 багш ажилтантай Хөвсгөл аймгийн анхны ахлах сургуулийн статустайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн.
Тус сургуулийн анхны хамт олон нь Дэлгэрмөрөн ,Титэм, Далайван, Гурван-Эрдэнэ сургуулиудаас шилжин ирсэн сурагчид болон багш нараас бүрдсэн.
2017 оны 04 дүгээр сарын 18 ны өдрийн А/218 “Сургуулийн бүтцийг өөрчлөх тухай “ захирамжийг дагуу 2017 оны 01 дүгээр сарын 04-нд дунд ангийн 9 бүлэгт шинээр элсэлт авч 6-12 дугаар ангийн сурагчдтай суурь ,бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх ”Сод-Эрдэм“ ерөнхий боловсролын сургууль болон өөрчлөгдсөн.
Хөвсгөл Аймгийн Засаг Даргын 2017 оны 09 сарын 11-ны өдрийн А/595-р Захирамжийн дагуу бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Бүрэнхаан бага сургуультай нэгдэж, 1-12 дугаар ангитай бүрэн бүтэц бүхий Ерөнхий боловсролын сургууль болж өргөжин тэлсэн.
2020 оноос сургууль хөгжүүлэх “Миний сургууль-миний гэр” хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан сургуулийн бодлогод нэмэлт өөрчлөлт оруулснаар Хөвсгөл Аймгийн Засаг Даргын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/500 захирамжийн дагуу “Ердийн болон гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын Сод-Эрдэм сургууль” болон өөрчлөгдсөн. Үүний дагуу Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт эрхлэх бэлтгэл ажлыг бүрэн хангасан бөгөөд ковид цар тахлын улмаас хичээл сургалтын үйл ажиллагаа зогссонтой уялдан гүнзгий сургалтын үйл ажиллагаа түр зогсоод байна. Мөн тусгай хэрэгцээт боловсролын сургалтыг сүүлийн 5 жил эрхлэн явуулж байна .
ХОЁР : СУРГУУЛИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ:
2024-2025 оны хичээлийн жилд захирал 1, сургалтын менежер 3, нийгмийн ажилтан 1, сэтгэл зүйч -1 , багш 66, ажилчид 31 ,нийт 103 багш ажилтантай, 42 бүлэгт 13 дугаар баг, 7-р багийн 1-12-р гудамж, 16-17-р гудамжны 1155 суралцагч суралцаж байгаагаас бага боловсрол- 538 сурагч, дунд ахлах ангид 617 сурагч , тусгай хэрэгцээт боловсролын төвд 20 сурагч суралцаж байна.
Мэргэжлийн багшлах боловсон хүчнээр 100% хангагдсан. Багш нар 100% бакалаврын боловсролтой бөгөөд нийт багш нарын 30,8 % нь магистрын зэрэгтэй. Нийт 66 багш, удирдах ажилтны 69,4 % мэргэжлийн зэрэгтэй бөгөөд Үүнээс зөвлөх 3 буюу 2,8 % , 26 буюу 36,1% тэргүүлэх , 22 буюу 30,5% заах аргач зэрэгтэй байгаа нь мэргэжлийн чадварлаг багш нарын хамт олон бүрдэн бий болж байгааг илтгэж байна.
ГУРАВ: СУРГУУЛИЙН ОНЦЛОХ АМЖИЛТУУД:
2016-2024 оны сургуулийн “Онцлох амжилт”-ыг дурдвал
1. 2023 оны Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 3-р түвшин үнэлэгдэж улс, аймгийн шилдэг сургуулиудын тоонд орсон.
2. 2024 онд байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 1-р түвшинд үнэлэгдэж улс, аймгийн шилдэг сургуулиудын тоонд орсон.
3. Олон улсын эко сургууль хөтөлбөр НОГООН ТУГ-2024
4. Хөвсгөл аймгийн Эх хэл, бичиг соёлоо дэлгэрүүлэгч байгууллага -2024
5. Хөвсгөл аймгийн ХҮҮХЭД ХАМГААЛАЛ
● Хүүхэд хамгааллын жишиг сургууль-2019,
● Хүүхдэд ээлтэй сургууль -2022,
● Тэгш хамруулах соёлыг төлөвшүүлэгч байгууллага-2023
● Тэгш хамруулан сургах боловсролын сайн соёлыг түгээгч орон нутгийн жишиг сургууль -2023
● Тэгш хамруулан сургах боловсролын улсын жишиг сургууль -2024
6. Хөвсгөл аймгийн Эрүүл Мэндийг Дэмжигч сургууль-2023
7. Аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хэрэгжүүлэгч шилдэг байгууллга/ХАБЭА/ -2021
8. Олимпизм ба бие бялдарын хүмүүжил сэдэвт улсын уралдаан
● БӨРТЭ ЧОНО-2021 спортын дээд шагнал
● Улсын шилдэг сургууль -2022
● Содон олимп танхимаараа улсын шилдэг танхим -2023
● Олимпизм 5+3 хөтөлбөр цомын эзэн сургууль -2024
9. Идэр бүсийн “Сайн хичээл үйл ажиллагаа ур чадвар”ын уралдааны бүсийн аварга сургуулиар 2022, 2023 ,2024онд 3 удаа шалгарлаа. Аймгийн заах арга ур чадварын уралдаанаас хүрэл, мөнгө медальт багш нар 10 гаран төрөн гаржээ. Бүсийн ажилчдын баярын шилдэг сургуулиар шалгарч байсан.
10. Багш нарын эрдэм шинжилгээний хуралд-1 илтгэл, судалгаа арга зүйн чиглэлээр 5 илтгэлийг аймаг, улсын хэмжээнд амжилттай хэлэлцүүлж Дэд болон, тусгай байранд шалгарсан байна.
11. САЙН хичээл үйл ажиллагааны аймгийн уралдааны УР ЧАДВАР төрөлд тэргүүн байр-1, III байр-1
12. Монголын сайхан бичигтэн Олон улсын тэмцээнд Т.Хишигдэлгэр багштай 12а анги хамт олон ДЭД байр.
13. Массын сургалтын чанар буюу сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт өмнөх оныхоос 9,28 хувиар ахиж, ЭЕШ –ийн дундаж онооны үзүүлэлт 2016 оноос 63,9 оноор ( 465,4- 530,3 ) нэмэгдсэн байна.
14. 2024-2025 оны хичээлийн жилд сурагчид маань Олон улс болон Улс аймаг бүсийн чанартай уралдаан тэмцээнээс нийт 128 медалийг хүртсэн байна. Дэлхийн аваргын 1- мөнгөн медаль, Олон улсын тэмцээнээс 1-алт , улсын уралдаан тэмцээнээс 4-алт, 5-мөнгө 10-хүрэл медаль, Улсын олимпиад уралдаан тэмцээнээс 9-Алт, 1-Мөнгө, 3-Хүрэл , Аймгийн чанартай уралдаан тэмцээнээс 36-Алт, 20-Мөнгө, 31-Хүрэл, 8-Тусгай байр эзэлсэн амжилт үзүүлжээ.
эх сурвалж:
хаяг байршил: Хөвсгөл, Мөрөн сум Эрчим 13-р баг, Ерөнхий боловсролын Сод-Эрдэм сургууль
мэйл хаяг: soderdemebs@khs.gov.mn
Нийгмийн сүлжээний хаяг: https://www.facebook.com/SodErdem.ebs.Khuvsgul
Сургуулийн захирал Д.Мөнхбаатар
Утас:99971133
Холбоо барих
70388383
Хөвсгөл аймгийн Мөрөн Сумын Эрчим 13-р багийн Ерөнхий боловсролын Сод-Эрдэм сургууль
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ТАНИЛЦУУЛГА
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Албан хаагчдын мэдээлэл
Ерөнхий боловсролын Сод-Эрдэм сургууль
1
Захирлын дэргэдэх зөвлөл
Математикийн ЗАН
АТЗАН
Монгол хэлийн ЗАН
Байгалийн ухааны ЗАН
Хүмүүнлэгийн ухааны ЗАН
Бага боловсролын ЗАН
Захиргаа аж ахуй ЗАН
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү