Sun Logo
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
asd
2025-06-06
ЭРХЭМ ХҮНДЭТ ТА БҮХНИЙГ "АЛТАН НУТГИЙН ЗАЛУУС-2025" ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨЛТИЙН УУЛЗАЛТАД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Нийтэлсэн:Төв аймгийн Алтанбулаг сум
asd
2025-06-01
Эрхэм хүндэт хүүхэд багачууд Эрхэм хүндэт сумын нийт ээжүүддээ болон энэ жил алдарт эхийн 1,2-р одон хүртсэн ээжүүд та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Эх үрсийн баярын мэндийг сумын ИТХ,ЗДТГ-ын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.
Нийтэлсэн:Төв аймгийн Алтанбулаг сум
asd
2025-05-26
СҮҮН СЭТГЭЛ" уран бүтээлийн хандивын тоглолт 2025.04.25 ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Нийтэлсэн:Төв аймгийн Алтанбулаг сум
asd
2025-05-25
АЛТАН НУТГИЙН ЗАЛУУС-2025 Сумын ЗДТГ-аас Алтан нутгийн залуус залуучуудын үйл ажиллагааг жил бүрийн 5 дугаар сард зохион байгуулж хэвшсэн ба энэхүү үйл ажиллагаагаар сумын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд
Нийтэлсэн:Төв аймгийн Алтанбулаг сум
Бидний тухай
Тус сум нь 1691-1911 онд тухайн үеийн нэршлээр Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, Богд хаант монгол улсын үед /1911-1922 онд/ Богд Түшээт хан аймгийн Сүжигт Гүнгийн хошуу ард иргэдийн нэрлэдгээр Туулын Гүний хошуу нэгртнэй байсан. Нийт газар нутгийн хувьд 566 мянган га нутаг дэвсгэрийг эзэмшин оршдог. Тус сум нь 998 өрхийн 3346 хүн амтай, 334.678 толгой малтай сум юм. Төсвийн 5 байгууллагад 112 төрийн албан хаагчид иргэддээ төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэж ажиллаж байна. Сумын нутаг дэвсгэр дээр Зэвсэгт хүчний Мотобуудлагын 345-р бригад, Зэвсэгт хүчний 311-р анги, Зэвсэгт хүчний 119-р анги, Голландын Засгийн газрын санхүүжилтээр Монгол Тахь адууг сэргээн нутагшуулж байгаа Хустайн байгалийн Цогцолборт газар зэрэг оршдог. Сүүлийн жилүүдэд иргэдийн аятай тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэн Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн компаны 100%-ийн хөрөнгө оруулалтаар сумын төвийг төвлөрсөн халаалтын системд холбох, ТАХ, залуу гэр бүлийг хямд үнэтэй орон сууцаар хангах бодлогын хүрээнд 12 айлын Хаус хорооллын барилгын ажлыг эхлүүлэх, Улаанбаатар хоттой сумын төвийг засмал замаар холбосон, шинэ сууршлийн бүс болон захын хороололд 472 сая төгрөгийн эрчим хүчний сайжруулалт хийх, иргэнд газар өмчлүүлэхэд сумын үндсэн иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж 4927 иргэнд 2087,9 га газар өмчлүүлэх, “Эко тохилог хашаа” төслийг хэрэгжүүлэх, мах сүүний үйлдвэрүүдийг байгуулан ажиллуулж МАА-н гаралтай бүтээгдэхүүнийг сумандаа боловсруулж үйлдвэрлэж байна. Сумын нутаг дэвсгэрээр 100 гаруй км урсан өнгөрдөг Туул голын бургасан ойг нөхөн сэргээх зорилгоор чацаргана, үхрийн нүд зэргийг тарьж гоо сайханы бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргаж байна. Голын хойд талын нутаг ойт хээр, хээрийн бүсийн хосолмол, урд тал нь хээрийн бүсэд хамрагдах цогцолсон өвөрмөц тогтоц бүхий газар бөгөөд сумын нутагт 450 гаруй зүйлийн гуурст ургамал, түүний дотор 40-өөд зүйлийн эмийн ургамал ургадаг. Сумын нутагт гүн өрмийн худаг-104, гол-2, нуур-1, хөв-2 энгийн уурхай худаг-58, булаг -25 байдаг. Тахь, халиун буга, аргаль, янгир, бор гөрөөс, зэрлэг гахай, цагаан зээр, шилүүс, үнэг, чоно, хярс, туулай зэрэг 48 зүйлийн хөхтөн амьтан, цэн тогоруу, тоодог, өрөв тас, тас, алаг тоншуул зэрэг 161 зүйлийн шигүүртэн, тул, гутаар, алгана, цулбуурт, зэвэг зэрэг 10-аад төрлийн загас бүртгэгдсэн байдаг. Эртний түүхийн дурсгалт газар Түрэгийн үеийн тахил шүтээн болох 6-8 дугаар зууны үед хамаарагдах Өнгөтийн хөшөө дурсгал нь Монголдоо төдийгүй төв Ази дахь хамгийн олон хүн чулуутай цогцолбор юм. -МАА-н үйлдвэрлэл дээр гаргасан амжилтуудаараа төр засгаас үнэлэгдэн Л.Рэнцэндорж, С.Дорж, С.Мэндбат, Ч.Мөнх-Очир, С.Даваасамбуу, Х.Нямжав, Ц.Намжил нар Улсын аварга малчин, С.Бямбанайдан ахлагчтай “Монгол эсгий”, М.Батчулуун ахлагчтай “Баян Сонгинот” зэрэг малчдын бүлгүүд нь Улсын тэргүүний малчдын бүлгээр тус тус шалгаран шагнагдсан юм.
Холбоо барих
88139921
Алтанбулаг сум, Төв аймаг, Монгол улс
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
8.2 ЧИГ ҮҮРЭГ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
8.3 ХҮНИЙ НӨӨЦИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
8.4 ТӨСӨВ, САНХҮҮ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
8.5 ҮЗҮҮЛЖ БАЙГАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ДАРААХ МЭДЭЭЛЛИЙГ БАЙНГА ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
8.6 БУСАД МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
Албан хаагчдын мэдээлэл

Төв аймгийн Алтанбулаг сум

1

Soyombo
search

Төрийн Захиргаа

Arrow Icon

Tөрийн үйлчилгээ

Arrow Icon

Улс төрийн албан хаагч

Arrow Icon

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
35
Сүүлийн 7 хоног:
302
Сүүлийн сар:
842
Нийт:
1520
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР