
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангиас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2025-2026 оны сургалт, хөгжлийн хөтөлбөр”-ийг эхлүүлэх, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдах хор уршгийн талаар мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Гэр бүлийн хүчирхийлэл, урьдчилан сэргийлэх арга зам”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үед хүлээлгэх хариуцлага”, Эрүү шүүлтээс ангид байх эрх”, “Эрүү шүүлтээс тулгах, хүнлэг бус хандах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх” сэдвийн хүрээнд танхимын болон цахим сургалт зохион байгууллаа. Сургалтад Булган аймаг дахь Хүний эрхийн үндэсний комиссын референт Д.Мөнхсайхан, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Алтангарьд, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Бямбадагва нар сургагч багшаар оролцож хамтран ажиллалаа.




