Sun Logo
Гадаадаас ажиллах хүч авах асуудлаар хамтарсан уулзалт зохион байгууллаа
Гадаадаас ажиллах хүч авах асуудлаар хамтарсан уулзалт зохион байгууллаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гадаадаас ажиллах хүч авч буй асуудлаар Эрчим хүчний яам, Зам тээврийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Гадаад иргэн харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газартай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын үеэр оролцогчид засгийн газрын стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын ажил, засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрт тусгагдсан хөгжлийн төсөлд шаардлагатай гадаадын ажиллах хүчнийг авахад төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах давхардал гаргахгүй байх, үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх, аж ахуй нэгж, байгууллагад хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
150
Сүүлийн сар:
1101
Нийт:
2314
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР