
✅Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 99 жилийн ойн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарим алба хаагчийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан", "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг, “Хүндэт жуух бичиг”-ээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар зарим алба хаагчдад цэргийн ээлжит цол олгож, байгууллагын шагналаар шагнаж, урамшуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2025.11.25/ боллоо. ✅Цол, шагналыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, хурандаа Б.Батмөнх, дэд дарга, дэд хурандаа Б.Отгонбаяр, дэд дарга, дэд хурандаа Б.Нямхишиг нар гардууллаа.
🎖Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр дэд дарга, дэд хурандаа Б.Отгонбаяр, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Б.Даваасүрэн, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Янжинлхам нарын 8 алба хаагч “Хүндэт жуух бичиг”-ээр эрэн сурвалжлах хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ганзориг, Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Т.Баттүшиг нарын 4 алба хаагчийг шагнав.
⭐⭐ “Дэд хурандаа” цолоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Дэлгэрмөрөн,
⭐“Хошууч” цолоор Баянзүрх дүүрэг дэх хэлтсийн эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Болортулга,
🌟🌟🌟🌟“Ахмад” цолоор Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Т.Баттүшиг, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Сэнгүнбилэг, гүйцэтгэх баримт бичиг цахим сан хариуцсан ажилтан, ахлах дэслэгч Б.Хүрлээ, 188 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Буяннэмэх нар,
🌟🌟🌟 “Ахлах дэслэгч” цолоор хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч П.Очирбат, гүйцэтгэх баримт бичиг цахим сан хариуцсан ажилтан, дэслэгч Н.Сарнай, 208 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч, Т.Цэрэнням, 260 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Т.Мөнхзул, бүртгэлийн ажилтан, дэслэгч Д.Тэргэл нар, Офицерын бүрэлдэхүүнд оруулж, “Дэслэгч” цолоор 245 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэд ахлагч Т.Дэлгэрмаа, 206 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэд ахлагч А.Баяржаргал нар,
🌟🌟 “Дэслэгч” цол сэргээж шийдвэр гүйцэтгэгч хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч О.Итгэл нарт тус тус цэргийн ээлжит цол олголоо.
🎖Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Албаны төлөө I медаль”-иар гүйцэтгэх баримт бичиг цахим сан хариуцсан ажилтан, ахмад Б.Хүрлээ, “Албаны төлөө II медаль”-иар Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Н.Өлзийбаяр нарын 3 алба хаагч, “Албаны төлөө III медаль”-иар хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Номин нарын 6 алба хаагч, “Хүндэт тэмдэг”-ээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч С.Жавхлан нарын 3 алба хаагч, “Баярын бичиг”-ээр 200 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Билгүүн нарын 5 алба хаагч тус тус шагнагдлаа.
✅ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, хурандаа Б.Батмөнх шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, дотоод аюулгүй байдлыг сахин хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүрэгтээ улам их амжилт гаргахыг хүслээ.






