
Дотоод хэргийн их сургууль болон Хөдөө, аж ахуйн сургуулийн хамтарсан “Эдийн засгийн аюулгүй байдал” хөтөлбөрийн магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 04 дүгээр сарын 25-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар найман магистрант судалгааны ажлынхаа үр дүнг хэлэлцүүлж, “Эдийн засгийн аюулгүй байдал” магистрын зэргээ амжилттай хамгаалав. Тус хуралдаанд магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, доктор (Ph.D), дэд профессор О.Цэцэгмаа, зөвлөлийн орлогч, доктор (Ph.D), профессор Н.Нямаа, нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Н.Бадраа, гишүүдээр доктор (Ph.D) Ц.Одонгэрэл, доктор (Ph.D), Ж.Баттулга, доктор (Ph.D) Б.Юмаажав, доктор (Ph.D) Г.Базарваань нар оролцсон юм. Магистрын зэргээ амжилттай хамгаалсан суралцагчдадаа баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.