Sun Logo
"УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНААР ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
"УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНААР ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих жил-2025, жил бүрийн 11 сарын 14-ний өдөр Чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэгтэй холбогдуулан 2025 оны 11 сарын 17-ны өдөр “Уламжлалт анагаах ухаанаар өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт байгууллагад түшиглэсэн өдөрлөгийг Цагдаагийн газрын нийт албан хаагчдын дунд 4 үе шаттай зохион байгууллаа. 

✅1-р үе шатанд өдөрлөгийг угтуулан сургалтын сэдвийг тодорхойлох, албан байгууллагын ажилтан албан хаагчдын эрүүл мэндийн дэмжих ажлын суурь үнэлгээг гаргах зорилготой зөв хооллолт, идэвхитэй дасгал хөдөлгөөний талаарх мэдлэг хандлагыг тодорхойлох асуумж авч ажилласан. Мөн хүний биеийн өвөрчлөл тодорхойлох хуудсаар албан хаагч бүрийн өвөрчлөлийг тодорхойлсон. 

✅2-р үе шатанд нийт ажилтан албан хаагчдад зөв хооллолт, идэвхитэй дасгал хөдөлгөөний талаарх мэдлэг хандлагыг тодорхойлох асуумжийн үр дүнг танилцуулж, Уламжлалт анагаах ухааны хий, шар, бадганы ерөнхий ойлголт, Уламжлалт анагаах ухаанаар өвчнөөс урьдчилан сэргийлэх нь сэдвүүдээр сургалт хийгдсэн. 

✅3-р үе шатанд Нийт албан хаагчдад хөгжөөнт дасгал хийлгэж албан хаагчдаас авсан судалгааны дүнд үндэслэн ажлын байрны онцлогтой холбоотой хүзүүний шохойжилтоос сэргийлэх, нурууны суултаас сэргийлэх дасгалыг үзүүлэх сургалтаар зааж цаашид тогтмол хийж хэвших талаар зөвлөгөө зөвлөмж өгсөн.

 ✅4-р үе шатанд Хий, шар бадганы өвөрчлөлд тохирсон идээ ундааны танилцуулга, амталгаа явуулж, хүний биеийн өвөрчлөл буюу темпрамент, өвөрчлөлд тохирсон идээ ундаа, суудлын мэдрэлийн өвдөлт намдаах дасгал, өвдөгний үений дасгал, томуу томуу төст өвчнөөс уламжлалт аргаар сэргийлэх нь, хоол хүнсэн дэх илчлэгээ хэрхэн зөв тооцоолох вэ?, антибиотик эмийн зохистой хэрэглээ зэрэг 7 төрлийн зөвлөмж гарын авлагыг тараалаа. Цагдаагийн газрын удирдлагууд, нийт албан хаагчдадаа баярлалаа.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
6
Сүүлийн 7 хоног:
373
Сүүлийн сар:
1080
Нийт:
1708
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР