
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.







Монгол Улсын Их баяр наадам, Дундговь аймаг байгуулагдсаны 83 жилийн ойн их баяр наадмын хүрээнд монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах зорилгоор “Дээлтэй монгол” уралдааныг ДАСУАЖЗГазраас зохион байгууллаа. Уг уралдаанд нийт 38 хүн 5 төрлөөр өрсөлдөж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл болох гар урлал, шилдэг бүтээлч үйлдвэрлэгч, хамгийн сайхан дээлтэй хос, хамгийн сайхан дээлтэй эмэгтэй, хамгийн сайхан дээлтэй эрэгтэй, хамгийн сайхан дээлтэй хүүхэд зэргээр шалгарч, шагнал урамшуулалаа гардан авлаа.




