Sun Logo
“ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН” БОЛЛОО
“ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН” БОЛЛОО

УБЦТС ТӨХК-ийн Хангах үйл ажиллагаа, тоолуурын бодлогын хэлтэс, Борлуулалтын албанаас зохион байгуулсан “Хангах үйл ажиллагааны удирдах ажилтны зөвлөгөөн” өчигдөр (2025.05.20) Миллэниум плаза төвд амжилттай болж, өндөрлөв. Зөвлөгөөнөөр хангах үйл ажиллагааны өдөр тутмын ажил үйлчилгээнд тулгарч буй бэрхшээл, цахилгаан эрчим хүчний авлагыг бууруулах, цаашид нэмэгдүүлэхгүй байхад чиглэсэн асуудлуудыг хэлэлцэж, ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэх төслийн хэрэгжүүлэлттэй холбоотой мэдээлэл, санал, туршлага харилцан солилцлоо. УБЦТС ТӨХК нь хангах үйл ажиллагааныхаа чиглэлээр Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон “Цахилгаанаар зохицуулалттай хангах”, Стандарт, хэмжил зүйн газраас олгосон “Загварын туршилтад тэнцэж, улсын бүртгэлд бүртгэгдэн Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын цахилгааны тоолуур худалдах, суурилуулах, засварлах” тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд борлуулах, борлуулалтын орлогыг салбарын тэг үлдэгдэлтэй нэгдсэн дансанд бүрэн цуглуулж, төвлөрүүлэх, хэрэглэгчидтэй гэрээ байгуулах, тоолуур, техникийн үйлчилгээ үзүүлэх ажлуудыг эрхэлдэг. Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон нийт 888 мянган айл өрх, аж ахуйн нэгж хэрэглэгчдийн 57 хувийг дангаараа хангадагийн хувьд тус компани нь сүүлийн жилүүдэд өөрийн хөрөнгө, хүчээр ухаалаг тоолуурын системийг түгээх сүлжээндээ нэвтрүүлэхээр эрчимтэй ажиллаж байна. Өнгөрсөн 2024 оны байдлаар нийт хэрэглэгчдийнхээ 30 орчим хувьд ухаалаг тоолуур суурилуулсан бөгөөд энэ жил 155 мянга орчим хэрэглэгчдэд, ирэх 2026 онд үлдсэн бүх хэрэглэгчдэдээ суурилуулж, системд холбосноор төслийг бүрэн хэрэгжүүлж дуусгах юм.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
137
Сүүлийн 7 хоног:
488
Сүүлийн сар:
1520
Нийт:
2229
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР