
“ТӨРӨЛХ МОНГОЛ ХЭЛ” УРАН БИЧЛЭГИЙН УЛСЫН X УРАЛДААНЫ УДИРДАМЖ
НЭГ. ЗОРИЛГО
Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлэх, бичиг үсгийн соёлыг өвлөн уламжлуулах, уран бичлэгийн өвлөн уламжлагчдыг бэлтгэх, бичлэгийн уран чадварыг хөгжүүлэх, хөхиүлэн дэмжих, сурталчлан таниулахад оршино.
ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ
2.1. Ерөнхий боловсролын сургуулийн 5-12 дугаар ангийн сурагчид оролцоно.
ГУРАВ. УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
3.1. Ерөнхий зохион байгуулагч: Хүүхдийн төв номын сан
3.2. Хамтран зохион байгуулагч:
- Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам,
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар,
- Чингис хаан Үндэсний музей,
- Хүмүүн бичиг сонин,
- Жиком пресс ХХК,
- Уран бичээч Г.Ганзориг
3.3. Санаачлагч: Яруу найрагч Б. Батхүү
3.4. Хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгч “Төрөлх Монгол Хэл” сэтгүүл
ДӨРӨВ. ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА
4.1. 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 11:00 цагт Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулна.
ТАВ. УРАЛДААНЫ БҮРТГЭЛ
5.1. Уралдааны бүртгэлийг Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай, Соёлын Төв Өргөө “Б” корпус Хүүхдийн төв номын санд
5.2. Цахим бүртгэл хүлээн авах хаяг: admin@cclm.moc.gov.mn
ЗУРГАА. ШАЛГАРУУЛАЛТАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
6.1. Уралдаанд оролцогчид дараах шаардлагыг хангасан байна.
6.1.1. Уралдаанд оролцохдоо бийр янтай, 40х60см-ээс доошгүй хэмжээтэй уран бичлэгийн зориулалтын цаас, зууруул зэрэг уран бичлэгийн хэрэгслийг бүрэн хангаж ирэх;
6.1.2. Үндэсний хувцастай ирэх;
6.1.3. Уралдааныг 3 үе шаттай зохион байгуулна.
6.1.4. I, II шатад чөлөөт сэдвээр бичнэ.
6.1.5. III шатад тодорхой сэдэвчлэлд бичнэ.
6.1.6. Бичлэгийн уран шинж дүр, зохиомжийн дүрслэл, гоо сайхны эрэлхийллийг дүгнэнэ.
6.1.7. Бичлэгийн хэлбэр, өгөгдсөн сэдвийн бичилт алдаагүй эсэхийг дүгнэнэ.
6.1.8. Уралдааныг мэргэжлийн зураач, уран бичээч өвлөн уламжлагчид шүүнэ.
6.1.9. Уралдааны үеэр Хамгийн бяцхан оролцогч, Хамгийн гоё дээл өмсгөлтэй оролцогчийг шалгаруулна.
ДОЛОО. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
7.1. Уралдаанд шалгарсан оролцогчийг дараах байдлаар урамшуулна.
- I байр-1 Өргөмжлөл, Үнэ бүхий зүйл
- II байр-1 Өргөмжлөл, Үнэ бүхий зүйл
- III байр-1 Өргөмжлөл, Үнэ бүхий зүйл
- Тусгай байр- 2 Өргөмжлөл, Үнэ бүхий зүйл
7.2. Эхний гурван байрт шалгарсан сурагчдын удирдагч багшийг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр урамшуулна.
Жич: Холбоо барих утас: 96014837, 99383378, 88189832
МОНГОЛ БИЧГИЙН ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ ШАЛГАРУУЛАХ УЛСЫН XIX УРАЛДААНЫ УДИРДАМЖ
НЭГ. ЗОРИЛГО
Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлэх, бичиг үсгийн соёлын хүрээг тэлэх, соёлын өвийг өвлүүлэн уламжлуулах, сурч эзэмших, сурталчлан түгээн дэлгэрүүлэх, суралцагчдыг хөхиүлэн дэмжихэд оршино.
ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ
2.1. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дараах 2 ангиллаар оролцоно.
- VIII-IX анги
- X-XII анги
ГУРАВ. УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
3.1. Ерөнхий зохион байгуулагч: Хүүхдийн төв номын сан
3.2. Хамтран зохион байгуулагч:
- Соёл спорт аялал жуулчлал, залуучуудын яам,
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар,
- Сод номун төв ТББ,
- Чингис хаан Үндэсний музей
3.3. Дэмжигч байгууллага Монгол бичгийг дэмжих сан, Дэлхийн мөрөөдлийн сургууль
ДӨРӨВ. ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА
4.1. Орон нутагт 2025 оны 03 дугаар сарын 20-ноос 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газар болон Ерөнхий боловсролын сургуулиуд шилдэг уншигчдыг мэргэжлийн багш нартай зөвлөлдөн шалгаруулж, улсын уралдаанд оролцуулна.
4.2. Улаанбаатар хотод 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 09:00 цагт Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулна.
ТАВ. УРАЛДААНЫ БҮРТГЭЛ
5.1. Уралдаанд нийслэл, дүүрэг, аймгуудаас шалгарсан нас насны ангилалд тус бүр 3 сурагчийг бүртгэнэ. Оролцогчдын нэрсийг (Хавcралт 1) хүснэгтэд бүртгэж, 2025 оны 04 дүгээр сарын 20-ноос 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл Хүүхдийн төв номын санд ирүүлнэ.
5.2. Цахим бүртгэл хүлээн авах хаяг: admin@cclm.moc.gov.mn
ЗУРГАА. ШАЛГАРУУЛАЛТАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
6.1. Уралдаанд оролцогчид дараах шаардлагыг хангасан байна.
6.1.1. Хугацаандаа бүртгүүлсэн байх;
6.1.2. Монгол үндэсний хувцастай оролцох;
6.1.3. Монгол бичгээр хэвлэгдсэн ном, сонин, сэтгүүлээс уншиж бэлтгэх;
6.1.4. Шүүгчээс өгсөн эхийг түгдрэлгүй, үсэглэхгүй, алгасахгүй, алдаагүй зөв унших;
6.1.5. Уншлагын хурд жигд байх;
6.1.6. Уралдааныг мэргэжлийн багш нар шүүнэ.
6.1.7. Уралдааны үеэр “Хамгийн бяцхан оролцогч” “Хамгийн гоё дээл өмсгөлтэй” оролцогчийг шалгаруулна.
ДОЛОО. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
7.1. Уралдаанд шалгарсан оролцогчийг дараах байдлаар урамшуулна.
- VIII-IX анги Шилдэг уншигч 3, “Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн” үнэмлэх, тэмдэг, Үнэ бүхий зүйл, ивээн тэтгэгчдийн шагнал
- X-XII анги. Шилдэг уншигч 3, “Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн” үнэмлэх, тэмдэг, үнэ бүхий зүйл, ивээн тэтгэгчдийн шагнал
7.2. Уралдааны шагналыг 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 10:00 цагт Чингис хаан Үндэсний музейн 1 давхарт гардуулна.
Жич: Лавлах утас: 9929-9901, 9918-2905, 9601-4837