Sun Logo
Цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийлээ
Цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийлээ

Цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ, медиа мониторинг хийх ажлыг  Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас санаачлан   Хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжих төв  ТББ-аар хийлгэж, өнөөдөр сэтгүүлчдэд судалгааны үр дүнг танилцуулав. 
Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 188 сайтаас таван мэдээллийн сайтыг сонгож, мэдээ, мэдээлэл, пост, видео,  комментод мониторинг хийж, эрсдэлт нөхцөл байдал байна уу, Хүүхэд хамгааллын тухай хуулийг зөрчих асуудал байгаа эсэх, олон улсад ямар дэвшилтэт технологи, туршлага байна вэ зэрэг асуудлыг судалж, зөвлөмж боловсруулсан юм. 
Тус судалгааг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Peak.mn, Child.mn, Neguun.mn, МОНЦАМЭ, MNB.mn цахим хуудсаар гарсан мэдээ, мэдээлэлд хийлээ. 
Сонгосон таван (Peak.mn, Child.mn, Neguun.mn, МОНЦАМЭ, MNB.mn) цахим сайтад  14 хоногийн хугацаанд нийт 138 мэдээ мэдээлэл гарсан бөгөөд эдгээрт хүүхдийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох үйлдэл агуулсан мэдээ, мэдээлэл гараагүй байна. 
Харин дээрх сайтуудын пэйж хуудаст нийт 138 мэдээ мэдээлэл гарсан. Эдгээрийн 65 буюу 47,1 хувь нь видео мэдээлэл, рийлс буюу богино бичлэг эзэлж байсан бөгөөд эдгээр нь насны ангиллын тэмдэглэгээг огт байршуулаагүй байна. 
Нийт 6.477 сэтгэгдэл бүртгэгдсэн бөгөөд үүнээс 1.368 буюу 21% эерэг, 1.837 буюу 28% дундаж, 3.272 буюу 51% сөрөг сэтгэгдэл байжээ. 
30,6% нь ёс бус үг хэллэг, бусдыг дайрч доромжилсон агуулга бүхий байна. 
Гэтэл цахим орчинд, интернетийн сүлжээтэй орчинд эдгээр мэдээний сэтгэгдэл хэсэг хүүхдэд ямарч шүүлтүүргүй харагдаж байгаа нь хүүхэд, залуучуудын сэтгэхүй, хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэлт хүчин зүйл болж байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйлд  “Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчин дахь хүүхэд хамгаалал”-ын талаар илүү нарийвчилсан тусгасан. 
Тухайлбал,
- Хүүхдийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, эсхүл хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн зураг, дуу, дуу-дүрсний бичлэг агуулсан контент, мэдээ, мэдээлэл, бүтээлийг олон нийтэд түгээхийг хориглоно.
-Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны үйлчилгээ эрхлэгч  өөрийн үйлчилгээнд хориотой агуулгыг түгээхгүй байх, хүүхдэд хортой агуулгыг хянах, хязгаарлах, хаах арга хэмжээ авах үүрэгтэй.
- Интернэтийн үйлчилгээ эрхлэгч эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрийн дагуу цахим орчинд түгээсэн хүүхдэд хортой болон хориотой контентыг өөрийн сүлжээнд хязгаарлалт хийх технологийн арга хэмжээг авна.
-Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч хүүхдийг хориотой, хүүхдэд хортой агуулгаас хамгаалах зорилгоор насанд хүрэгчдэд зориулсан тохиргоог идэвхжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна гэх мэт тодорхой заалтуудыг  оруулсан юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
116
Сүүлийн 7 хоног:
389
Сүүлийн сар:
891
Нийт:
1538
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР