Sun Logo
ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ 3 САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ.
ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ 3 САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ.

Аймгийн хэмжээнд Гэдэсний халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг эрчимжүүлэх 3 сарын аянг 6 дугаар сарын 02-оос 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. 2025 оны эхний 5 сарын байдлаар манай аймгийн хэмжээнд цусан суулга 1, хоолны хордлого 65, гар хөл, амны өвчин 28, сальмонеллёзын халдвар 10 тохиолдол тус тус бүртгэгдсэн бөгөөд уг өвчин цаашид нэмэгдэх хандлагатай байна. Урин дулааны улирал ирж байгаатай холбоотой хот, хөдөө рүү чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн, аялал зугаалга ихэсдэг. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг гудамж талбайд ил задгайгаар худалдаалдагтай холбоотой халдварын эрсдэл нэмэгддэг тул халдвараас сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлж, байгууллага бүр 3 сарын аяны хүрээнд үр дүнтэй ажил төлөвлөн хамтран ажиллахыг уриалж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
90
Сүүлийн 7 хоног:
398
Сүүлийн сар:
961
Нийт:
1599
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР