Sun Logo
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам

27.1.Цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах зөвшөөрлийг ус

хэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн аймаг, нийслэлийн байгаль орчны алба

ус хэрэглэгчид олгоно.

27.2.Ус хэрэглэгч зөвшөөрөл авахдаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд

өргөдөл гаргах бөгөөд өргөдөлд дараах мэдээллийг тусгана:

27.2.1.ус хэрэглэх зориулалт, тоо хэмжээ;

27.2.2.газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн бичгийн хуулбар;

27.2.3.худгийн мэдээлэл.

27.3.Аймаг, нийслэлийн байгаль орчны алба ус хэрэглэгчийн худаг, цооногийг

усны мэдээллийн санд бүртгэж, худгийн паспорт олгоно.

27.4.Ус хэрэглэгч ашиглалтын зориулалтыг өөрчлөх, зөвшөөрөлгүйгээр цооног

өрөмдөх, худаг гаргах, суваг шуудуу татахыг хориглоно.

Үйлчилгээ авахад анхаарах зүйл:

-Өргөдөл, хүсэлт болон холбогдох материалыг e-Mongolia.mn, e-business.mn төрийн цахим үйлчилгээнд хандан Байгаль орчны газарт ирүүлнэ.

Үйлчилгээ авахад бүрдүүлэх материалын жагсаалт:

1.Өргөдөл, хүсэлт

            Өргөдөл, хүсэлтэд дараах мэдээллийг тусгана.

            1.1.Захиалагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нэр:

            1.2.Худаг /цооног/ гаргах мэргэжлийн байгууллага:

            1.3.Худаг /цооног/-ийн ангилал: Инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, цооног гаргах, уст цэгийг сэргээн засварлах, бусад

            1.4.Худаг /цооног/ гаргах байршил: ........

                                                 Хаяг: ..........

            1.5.Өрөмдлөгийн машин механизм, өрөмдөх арга, техник хэрэгсэл: ..

            1.6.Худаг /цооног/-ийн гүн: .....

            1.7.Зориулалт:

2. Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ

3. Газрын кадастрын зураг

4. Уст цэгийн координат тодорхойлсон дүгнэлт

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
6
Сүүлийн 7 хоног:
373
Сүүлийн сар:
1080
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР