Sun Logo
“ДАХИН АМЬДРУУЛЪЯ” УРАЛДААН
“ДАХИН АМЬДРУУЛЪЯ” УРАЛДААН

“ДАХИН АМЬДРУУЛЪЯ” УРАЛДААНЫ ЗАР (Сумдын байгаль хамгаалагчдын дунд) 

📢 Аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн Байгаль орчны газар хамтран сумдын байгаль хамгаалагчдын дунд “Дахин амьдруулъя” уралдааныг зарлаж байна.

 ✅ Уралдааны зорилго: Сумдын хэмжээнд дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг ангилан цуглуулж, байгаль орчны бохирдлыг бууруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нэмэгдүүлэх, сумдын хог хаягдлын менежментийг сайжруулахад оршино. ✅️ Уралдааны хугацаа: 2025 оны 6 дугаар сарын 5-наас эхлэн 20 хоногийн хугацаатай.

 👥 Хамрах хүрээ: Сумдын Засаг даргын Тамгын газар, ард иргэд, ААН, байгууллагууд.

📌 Үндсэн чиглэлүүд: Дахин боловсруулах боломжтой хуванцар сав, лааз, гялгар уут, шил, цаас, гэрлийн шил, АПУ ЖК-ийн шилэн сав зэргийг ангилан цуглуулж, дахивар хүлээн авах байршлуудад тушаах. Сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах. Олон нийтийн газарт хог ангилан ялгах зориулалт бүхий хогийн сав (2х2.5х1 хэмжээтэй) байршуулсан байдал. Тухайн суманд ангилан ялгалтын цэг байгуулсан эсэх. Хийсэн ажлын тайлан, гэрэл зургийн хамт 2025 оны 6 дугаар сарын 30-ны 17:00 цагаас өмнө Байгаль орчны газарт ирүүлнэ. 

🏆 Шагнал урамшуулал: Байр Шагнал 

🥇 I байр Өргөмжлөл + Хог шахах преслэгч төхөөрөмж (үнэ: 9 сая төгрөг) 

🥈 II байр Өргөмжлөл + 500,000₮ 

🥉 III байр Өргөмжлөл + 300,000₮ 

📞 Дэлгэрэнгүй мэдээллийг 99535577 дугаараас лавлана уу. 

🌱 Хоггүй Өлгий – Бидний оролцооноос!

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
8
Сүүлийн 7 хоног:
377
Сүүлийн сар:
1069
Нийт:
1708
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР