Sun Logo
МАЛ-МАХ-2025 АРГА ХЭМЖЭЭ

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор улс, аймаг, сумын хэмжээнд "МАЛ-МАХ-2025" аян явагдаж байгаа тул Мал эмнэлгийн гэрчилгээ бичүүлэхдээ Малчин, Мал бүхий иргэн та дараах чиглэлийг баримтлана уу. 1. Гэрээт МЭҮН-ийн малын эмчээрээ Мал эмнэлгийн гэрчилгээ бичүүлэхдээ заавал тухайн малын тоо, зураг, им, тамга, бүтээгдэхүүний зургийг бүрэн өгөх 2. Очих газрын хаяг, нядалгаанд оруулах үйлдвэрийн регистрийг үнэн зөв өгөх 3. Сумын мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч, мэргэжилтэн Мал эмнэлгийн гэрчилгээг баталсаны дараа замдаа гарах 4. Алсын зайнаас болон замд гарсны дараа мал эмнэлгийн гэрчилгээг авахгүй байх. 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
11
Сүүлийн 7 хоног:
378
Сүүлийн сар:
1085
Нийт:
1708
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР