Sun Logo
“Ажил олгогчийн өдөрлөг-2025”

- Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар - Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар - Дархан-Уул аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, - Дархан-Уул аймгийн Инженерүүдийн холбоо хамтран 👉 “Ажил олгогчийн өдөрлөг-2025” 👈 арга хэмжээг Залуучууд театрт зохион байгууллаа. 📋Өдөрлөгөөр: - Орон нутгийн ажил олгогч 22 байгууллагын 240 гаруй ажлын байранд 156 иргэн бүртгүүллээ. - Шууд ажлын ярилцлагад орох - Хөдөлмөр эрхлэлт, сургалт, CV бичих зөвлөгөө өгөх - Мэргэжил сургалтын төвүүд иргэдэд ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл өглөө. - Хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 11 иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа. - Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, “Зөв хөтөч” сургалтын төв иргэдэд зөвлөгөө мэдээлэл өглөө. - 164 ажил олгогч байгууллагын 274 удирдлага, инженер техникийн, ХАБЭА-н ажилтнууд Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн хангах талаарх зөвлөгөө мэдээлэл олгох сургалтад хамрагдлаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
9
Сүүлийн 7 хоног:
506
Сүүлийн сар:
1298
Нийт:
1995
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР