Sun Logo
САЛБАРЫН СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ МЭДЭЭ
САЛБАРЫН СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ МЭДЭЭ

Аймгийн Засаг даргын ивээл дор Төв аймгийн Эрүүл мэндийн салбарын 100 жилийн ой, Өвөржанчивлан рашаан сувиллын 70 жилийн ойг угтан эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын дунд “ЭРҮҮЛ МЭНД CUP-2025” 5 төрөлт спортын тэмцээнийг 2025 оны 04 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд эрүүл мэндийн салбарын 300 гаруй тамирчид 120 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдэг баг тамирчидаа тодрууллаа. Тэмцээний нэгдсэн дүнгээр: 1-р байр Ч.Баярсайхан ахлагчтай Баруун хойд бүс 2-р байр Т.Гүрбазар ахлагчтай АНЭ-ийн 1-р баг 3-р байр М.Ариунтуул ахлагчтай ЭМГ-ын баг тус тус шалгарлаа. Мөн Д.Золжаргал, О.Мөнхмягмар нар сагсан бөмбөгийн 1-р зэрэг, Х.Жүлдыз сагсан бөмбөгийн 2-р зэрэг, Г.Золбаяр, Б.Ишжамц, Э.Дашсамбуу, н.Дэлгэрмаа нар гар бөмбөгийн 1-р зэргийн болзол хангаж Салбарын шилдэг тамирчид боллоо. Тэмцээний нээлтийн үеэр иргэдийг илүүдэл жин, таргалалтаас урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг уриалах, дадал болгох, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэх зорилгоор “ЭМГҮЙ ЭМЧ - АЛХАЛТ” аяныг аймгийн хэмжээнд эхлүүлж, аяны туг дэвтрийг Заамар сумын ЭМТ-д гардууллаа. Тус туг дэвтэр нь 27 сумыг тойрон, иргэдийг эрүүл зөв дадалд уриалах юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
30
Сүүлийн 7 хоног:
124
Сүүлийн сар:
313
Нийт:
1114
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР