“ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Шийдвэр гүйцэтгэлийн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд тус хэлтсийн нийт шийдвэр гүйцэтгэгч нар оролцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, түдгэлзүүлсэн гүйцэтгэх баримт бичигт тавих хяналтыг тогтмолжуулах, 2025 оны 01 дүгээр сарын бодит биелэлт, тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ