
Төрийн албаны 2025 оны хоёрдугаар улирлын Ерөнхий шалгалтын бүртгэл 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цагаас 05 дугаар сарын 08-ны өдрийн 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн https://exam.csc.gov.mn/ цахим хуудсаар явагдана.
Шалгалт өгөх хуваарийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулах бөгөөд ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 2025 оны 05 дугаар 21-ний өдрөөс эхлэн Салбар комисс зохион байгуулна.
ЗӨВЛӨМЖ: Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг та бүхэндээ толилуулсан билээ. Шалгалт энэхүү цахим номын хүрээнд явагдана. https://www.yumpu.com/xx/document/read/68606511/2024-
ТӨРИЙН АЛБАНЫ БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ