
“ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. ✅Улс орны уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлыг бууруулахад нийгэм-эдийн засгийн салбарт тулгарч байгаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг жендрийн мэдрэмжтэй тодорхойлох, тогтвортой, эдийн засгийн үр ашигтай технологи нэвтрүүлэх, орон нутгийн хөгжилд хувийн хэвшлийн оролцоог дэмжих, олон улсын туршлага судлах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монгол улсын санаачилгаар “Жендрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлыг 2025 оны 05 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах юм. ✅ Энэхүү Олон улсын хурлыг угтаж Байгаль орчны салбарт уур амьсгалын өөрчлөлтийг жендрийн мэдрэмжтэй бодлогоор хөгжүүлэх, жендэрт суурилсан төлөвлөлтийг хэрэгжүүлэх зорилго бүхий зөвлөлдөх уулзалт 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймагт зохион байгуулагдлаа. ✅Тус уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргаа, Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Тэнгис, Шишхэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Дэлгэрмөрөн, Шишхэд голын сав газрын захиргаа, Хөвсгөл нуур -Эгийн голын сав газрын захиргаа, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн албан хаагчид нийт 33 хүн хамрагдлаа. ✅Зөвлөлдөх уулзалтаар 1. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн жендрийн хариуцлагатай бодлого 2. Хөдөөгийн хүн амын аж байдлыг сайжруулах, жендрийн хариуцлагатай уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэгийн платформ бий болгох 3. Жендрийн хариуцлагатай уур амьсгалын санхүүжилт 4. Эмэгтэйчүүдийн манлайллын чадамж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар гаргасан санаачилга гэсэн 4 сэдвийн хүрээнд багаар ажиллаж санал хүсэлтээ өглөө. ✅Энэхүү зөвлөлдөх уулзалтаас гарсан санал, хүсэлтүүд нь 05 дугаар сард зохион байгуулагдах “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” Олон улсын хуралд танилцуулагдах юм. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам



