Sun Logo
"АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН АЖ, АХУЙН НЭГЖ ЭРХЛЭГЧДЭД ТӨРӨӨС ҮЗҮҮЛЭХ БОДЛОГО, ШИЙДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ”-НИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
"АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН АЖ, АХУЙН НЭГЖ ЭРХЛЭГЧДЭД ТӨРӨӨС ҮЗҮҮЛЭХ БОДЛОГО, ШИЙДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ”-НИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

 Гадаадын иргэн, харьяатын газрын Баян-Өлгий аймаг дахь хэлтэс болон Баян-Өлгий аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газартай хамтран 2025 оны 06-р сарын 04-ний өдөр аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 3 дугаар давхрын сургалтын танхимд зохион байгуулав. Сургалтад аялал жуулчлалын салбарын иргэн, аж ахуйн нэгж байгууллага, зочид буудал, жуулчны баазуудын бизнес эрхлэгч оролцож дараах мэдээллийг хүргүүлэв. 

 

 

Үүнд: • Аялал жуулчлалын салбарын стратеги болон зээлийн талаарх мэдээлэл • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасан “Гадаадын иргэний хаягийн бүртгэлийн талаар” танилцуулга, ISF.mn цахим системд бүртгэх зааварчилгаа • Хилийн цэргийн 0165 дугаар ангийн хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрлийн талаарх мэдээлэл • Аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, цаашдын бодлого • Соёлын өвийг хамгаалах бодлогын талаар • Тусгай хамгаалалтай газар нутагт нэвтрэх тасалбарын талаар • Музейд 2025 онд зохион байгуулагдах үзвэр, үйлчилгээний мэдээлэл • Аймгийн Хөгжмийн драмын театр 2025 оны зуны улиралд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаарх хөтөлбөр /Богино хэмжээний тоглолт/ зэрэг мэдээллүүдийг хүргэв.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
6
Сүүлийн 7 хоног:
373
Сүүлийн сар:
1080
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР