
Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний түүхт 30 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд Шүүх шинжилгээний байгууллагаас энэ эрхэм цолыг хүртсэн Тэргүүн дэд дарга, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Б.Даваа, Санхүү, хангамжийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Саранчимэг, Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Азжаргал, ахмад ажилтан, цагдаагийн хурандаа А.Ариунаа, гавьяат ажилтан, цагдаагийн хурандаа Г.Дагиймаа нар оролцсон бөгөөд байгууллагын зүгээс хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулан өглөө.
Хурандаа цол олгож эхэлсэн 88 жилийн хугацаанд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас нийт 3000 гаруй хурандаа цолтон төрөн гарснаас өнөөдрийн байдлаар 9 салбарын 99 эмэгтэй алба хаагч энэхүү хүндтэй цолыг хүртжээ.
Эрхэм хурандаа Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.




