Sun Logo
БЭЛЧЭЭРИЙН УСАН ХАНГАМЖ НЭМЭГДЛЭЭ.
БЭЛЧЭЭРИЙН УСАН ХАНГАМЖ НЭМЭГДЛЭЭ.

Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Жалбаа, Шанх, Орхон багт инженерийн хийцтэй 3 гүний худгийг “Гранд Холденг” ХХК шинээр барьж, ашиглалтад орууллаа. Мөн Онгоцон Ухаа баг дахь хуучин худгийг өрөмдөн, усны гарцыг сайжруулснаар бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдлээ. Үүний үр дүнд нийтдээ 6000 га бэлчээрийг усжуулж, 9000 гаруй толгой малыг тогтвортой услах боломжтой болж байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь малын усан хангамжийг нэмэгдүүлж, бэлчээрийн даацыг хамгаалах, малчдын амьжиргааг дэмжихэд чухал ач холбогдолтой юм. Засаг даргын Тамгын газар

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
14
Сүүлийн 7 хоног:
122
Сүүлийн сар:
564
Нийт:
745
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР