
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ САЛБАРТАЙ ХАМТРАН 23 СУМ 1 ТОСГОНЫ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
📌Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд 2025 оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хүн ам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх хууль тогтоомжийг сурталчлах, бусад салбарын бодлого үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах, ойлголт мэдлэгийг нь сайжруулах салбар дундын уялдааг хангах асуудлаар арга зүйн дэмжлэг үзүүлэх цахим сургалтыг зохион байгууллаа.
📌Сургалтад нийт 120 хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн танилцуулга, Нийгмийн даатгалын газрын магадлагч эмч хөдөлмөрийн чадвар алдалтын талаарх мэдээллийг хүргэлээ.
📌 Их-Уул, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул, Цагаан-Үүр сумдын “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбоо”-ны үйл ажиллагааг эхлүүллээ.
🔷Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар
🔷Хөвсгөл аймаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв
🔷Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газар