Sun Logo
БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА
БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

Цэцэрлэг нь анх 1984 онд Сайншанд сумын 2 дугаар багийн Эрхчөлөөний гудаж 125-1 тоот байршилд 140 хүүхдийн хүчин чадалтайгаар байгуулагсдан.
Одоогийн байдлаар 6 бүлэгт 140 хүүхэдтэй мэргэжлийн боловсон хүчнээр 100% хангагдсан. СӨБ-ын магистр-4, СӨБ-ын баклавр-4, Зөвлөх зэрэгтэй-1, Тэргүүлэх зэрэгтэй-1, заах аргач зэрэгтэй-3, Монгол улсын Боловсролын тэргүүний ажилтан багш-3, багш тус тус ажиллаж байна. 
Цэцэрлэгийн Үйлдвэрчний эвлэлийн хороон даргаар Н.Баярцэцэг (2023-2024), цэцэрлэгийн эрхлэгчээр  У. Өлзийсайхан    (2014- одоог хүртэл) ажиллаж байна. 
Энэ хугацаанд тус цэцэрлэг: 
•  Олон улсын Соросын сангийн “Алхам алхамаар” хөтөлбөрийг 1998 оноос
•  СӨБ-ын сургалтын ЦӨМ хөтөлбөрийг хэрэгжүүлэгч түшиц цэцэрлэгээр 2 удаа 
•  Мөн гадаад хамтын ажиллагааны хүрээнд 2016 оноос ОУ-ын КОЙКА байгууллагатай хамтран дунд хугацааны  ажилтнуудыг  ажиллуулсан
•  Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын монгол үндэстэн хүүхдийн цэцэрлэгтэй 2018 оноос хамтран гэрээ байгуулан ажиллаж байна.
Байгууллагын амжилтын дурьдвал:
  2013 онд “Аймгийн тэргүүний цэцэрлэг”, 
  2014онд “Амжилтаа бататгасан хамт олон”, 
  2016 онд “Аймгийн тэргүүний цэцэрлэг” 
  2019 онд “Давсны хэрэглээг бууруулж чадсан байгууллага”
  2020 онд “Эрүүл хотын-эко байгууллага” 
  2020 онд “Эрүүл шүдтэй анги” Бэлтгэл бүлэг
  2023 онд “Аймгийн тэргүүний цэцэрлэг”
  2024 онд “Багш ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжил-ёс зүйг эрхэмлэгч байгууллага” 
“ХҮН БҮРИЙН БҮТЭЭЛЧ ҮЙЛЭЭР ХҮҮХЭД БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭН ТӨЛӨВШҮҮЛНЭ” гэсэн байгууллагын эрхэм зорилготой.
Фрэйбл, Пиаже, Вальдорф нарын онолд суурилсан “БАРЬЖ БҮТЭЭЖ, БАЯСАН ХӨГЖИНӨ” сургалтын үзэл баримтлалтай. 
Заах Аргын нэгдэл /ЗАН/, Захиргаа Аж Ахуй /ЗАА/ гэсэн үндсэн нэгжтэй, дотооддоо 9-н ажлын хэсэгтэй, байгууллагын ҮЭХ-той ажилладаг.
Цэцэрлэгийн фэйсбүүк хаяг “Сайншанд Гуравдугаар цэцэрлэг Дорноговь” хаягтай. Бүлэг тус бүр хүүхэд эцэг эхтэй холбогддог грүп чаттай. 
Утас: 70522709, 86960153, 96260153, И-мэйл хаяг: 3tsetserleg@dornogovi.gov.mn

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
3
Сүүлийн 7 хоног:
370
Сүүлийн сар:
1077
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР