Sun Logo
Гар зургийн уралдаан

 Нэг. Зорилго 

Нэгдсэн үндэстний байгууллагаас 2025 оны "Дэлхийн Усны өдөр"-ийг “Glacier Preservation” буюу "Мөсөн голыг хамгаалах нь” уриатай тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан. ЕБС-ын  ДУНД ангийн сурагчдын дунд гар зургийн уралдааныг зарлаж байна. 

Энэхүү уралдаанаар сурагчдад усыг хайрлан хамгаалах, усны үнэ цэнийг ойлгуулж, дэлхийн усны өдрийг хүүхэд багачуудад сурталчлан таниулахад оршино. 

Хоёр. Хамрах хүрээ 

  • Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус, Сагсай, Буянт, Алтай, Дэлүүн, Толбо, Өлгий, Бугат, Ногооннуур, Баяннуур, Алтанцөгц сумдын Ерөнхий боловсролын сургуулийн дунд анги буюу 6-9 дүгээр ангийн сурагчид хамрагдана.  

Гурав. Хугацаа 

  • 2025 оны 03 дугаар сарын 06-аас, 03 дугаар сарын 20-ний өдрийн 17:00 цаг  

Дөрөв. Ивээн тэтгэгч байгууллага 

  • “Эрчим Баян-Өлгий” ХК

Тав. Сэдэв төрөл

  • Усны үнэ цэнэ 

  • Усны хэрэглээ ба ашиглалт 

  • Усны нөөц 

  • Мөнх цасны өнөөгийн дүр төрх 

  • Мөнх цасны ач холбогдол 

 

 

Зургаа. Тавигдах шаардлага

  • Уралдааны сэдэвтэй нийцсэн байх.

  • Зургийн гүйцэтгэл, шинэлэг санаа,бүтээлч хандлагатай байх.

  • А3,А4 хэмжээтэй зургийн цаас ашиглах.

  • Зургийн хэрэгслийг ашиглан цаасан дээр /өнгийн харандаа, тосон харандаа, усан будаг, гуаш гэх мэт/ зурж болно. 

  • Бүтээлийн ар талын баруун дээд буланд өөрийн овог нэр, бүтээлийн нэр, харьяа сум болон ангиа бичнэ.

  • Насанд хүрэгчдийн оролцоогүй, хүүхэд өөрөө бодож сэтгэж зурсан байх.

  • Заагдсан хугацаанд материалаа ирүүлсэн байх 

  • Холбоо барих утасны дугаарыг тодорхой бичих.

Долоо. Шагналын сан 

1-р байр 100.000 төгрөг Өргөмжлөл

2-р байр 80.000 төгрөг, Өргөмжлөл

3-р байр 70.000 төгрөг, Өргөмжлөл 

Тусгай байр 50,000 төгрөг, Өргөмжлөл.

 

   Найн. Бүтээлийг хүлээн авах:

  • Онлайнаар болон цаасаар хүлээж авна.

  • Э-Мэйл: tulhagwasuren676@gmail.com

  • Баян-Өлгий  аймгийн Байгаль орчны газар 2 -р давхарт мэргэжилтэн Х.Айбек  хүлээн авна.

  • Дэлгэрэнгүй мэдээллийг 70432228, 99154961,95428442 дугаараас авна уу.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
3
Сүүлийн 7 хоног:
370
Сүүлийн сар:
1077
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР