
ХӨВСГӨЛ АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
✅Боловсролын байгууллагын удирдах ажилтны сургалтын нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 04 сарын 22-нд аймгийн засаг даргын тамгын газрын “Соёмбо” танхимд болж аймгийн Засаг даргын Л.Төмөрбаатар, ЗДТГ-н Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Цэцэгмаа, ахлах мэргэжилтэн П.Галсандорж, Боловсролын газрын дарга О.Бадраа, БХХ-н дарга Ш.Отгон-Эрдэнэ, САЗХ-н дарга Н.Хонгорзул, ахлах арга зүйчид болон ЕБС-ын захирал, цэцэрлэгийн эрхлэгч нийт 92 хүн оролцлоо.
✅Аймгийн засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр “БҮТЭЭЛЧ ХӨВСГӨЛЧҮҮД”, “БОДИТ БАЙДАЛ – ГҮЙЦЭТГЭЛ ТӨВТЭЙ БОЛОВСРОЛ” үйл ажиллагааны хүрээнд дараах агуулгаар сургалтууд зохион байгуулагдлаа.
Үүнд:
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, боловсролын байгууллагын удирдлагуудын анхаарах асуудлууд
“ЕБС, СӨББ-ын тайлан- Хамтдаа бүтээе - Сайн сургууль, цэцэрлэг” бодлогын зөвлөмж
Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт- анхаарах зүйл, шинээр батлагдсан дүрэм, журмын хэрэгжилт, зөвлөмж
Бүсчилсэн хөгжлийн бодлого шинэчлэгдсэн бүсийн хамтын ажиллагаа, хуваарь
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлэх ажлын зөвлөмж- Хяналт үнэлгээ хийх хуудсыг танилцуулах
ОХУ-д тэтгэлгээр сурах боломж











