
✨ “БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ ХОВД–4” АЯН ✨-ийн хүрээнд зохион байгуулагдсан “ДЭМЖЛЭГ БОЛ БОЛОМЖ” видео контентын уралдааны шагнал гардуулах ёслол боллоо.
🔸Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд зөв ойлголт, эерэг хандлага төлөвшүүлэх зорилготой “Бэрх биш ээлтэй Ховд–4” аян амжилттай хэрэгжлээ.
🔸Аяны хүрээнд зохион байгуулсан “Дэмжлэг бол боломж” видео контентын уралдаанд ирсэн бүтээлүүдийг чанар, дэвшүүлж буй санаа, нийгэмд хүргэх нөлөөллийн ач холбогдлоор нь үнэлэн шагналт байр эзлэгчдийг дараах байдлаар тодрууллаа.
🏆 1-р байр – 3-р сургуулийн “Infinite Waves” баг

🥈 2-р байр – 6-р сургуулийн “Ган Сарнай” баг

🥉 3-р байр – 2-р сургуулийн “Боломж бүтээгчид” баг
✨Энэхүү уралдаан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг эергээр төлөвшүүлэх, хүртээмжтэй орчны талаарх шинэлэг санаачилга, шийдлийг дэмжсэн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.



