Sun Logo
"Тунгалаг тамир" мюзикл Архангай аймгийн Хөгжимт Драмын театрын тайзнаа тавигдана.
"Тунгалаг тамир" мюзикл Архангай аймгийн Хөгжимт Драмын театрын тайзнаа тавигдана.

Архангай аймгийн Хөгжимт Драмын театрын уран бүтээлчид Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романаас сэдэвлэсэн мюзиклыг тайзнаа тавихаар бэлтгэл ажилдаа орсон байна.“Тунгалаг тамир” роман нь Монголын 20-р зууны шилдэг роман бөгөөд Монголын хөдөө нутгийн дүр төрх, эрх чөлөөний төлөөх тэмцэл, шинэ нийгмийн харилцаанаас ард олны оюун санаанд гарсан өөрчлөлт зэргийг тусган дүрүүдийн амьдралын элдэв ээдрээт үйл явдлаар өгүүлэх энэхүү романыг жүжгийн цомнол болгон ТШ, СГЗ Д.Төрбат, Т.Зөнбилэг, хөгжмийг ТШ Ц.Нацагдорж, УГЗ Б.Алтанхуяг нар бичсэн бол “Цагаан лавай” чуулгыг үүсгэн байгуулагч МУСТА Д.Ганболд найруулж, зураачаар Ч.Батболд, ерөнхий хормейстрээр О.Эрдэнэцог, бүжиг дэглээчээр ЦДБЭЧ-ын ерөнхий бүжиг дэглээч Ш.Дамдинбазар нар ажиллаж байна. Тус жүжгээ энэ арваннэгдүгээр сард үзэгчидэд толилуулахаар болжээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
8
Сүүлийн 7 хоног:
377
Сүүлийн сар:
1069
Нийт:
1708
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР